Төлөөлөгчдийг сургалтад хамруулав
Баянзүрх дүүргийн ИТХ
2014.11.28

Төлөөлөгчдийг сургалтад хамруулав

Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгээс нийслэлийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран нийслэл болон есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгуулсан байна.

Тус сургалтад Баянзүрх дүүргээс ИТХ-ын дарга Ц.Батхүү, хурлын Хууль, хяналтын хорооны дарга, төлөөлөгч А.Мишигдорж, хурлын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан болон төлөөлөгчид, Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцжээ. Энэхүү сургалтын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд Нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоо, санаачлага, шиидлииг нэмэгдүүлэхэд оршиж байсан юм.

Дашрамд сонирхуулахад. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан энэ оны эхний есөн сарын гэмт хэргийн судалгаагаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувийн өсөлттэй байна гэсэн дүн мэдээ гарчээ. Тиймээс гэмт хэргийг бууруулах. урьдчилан сэргийлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага, Нутгийн удирдлагын болон  захиргааны, олон нийтийн байгууллагуудын  үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зүй ёсны шаардлага байгаа ажээ.