Шатрын тэмцээн зохион байгуулагдлаа
Монгол Улсад шинэ “Үндсэн хууль” батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө” уриатай Баянзүрх дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр явагдсан тэмцээнд дүүргийн 28 хорооны эрэгтэй 70, эмэгтэй 23 шатарчин оролцсон юм. Тэмцээний эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд 25 дугаар хорооны иргэн Б.Буянмөнх
Хоёрдугаар байранд 2 дугаар хорооны иргэн Б.Цэцэнбаатар
Гуравдугаар байранд 5 дугаар хорооны иргэн Г.Лхагва
Эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд 20 дугаар хорооны иргэн М.Тогтохбаяр
Хоёрдугаар байранд 15 дугаар хорооны иргэн Б.Оюунбилэг
Гуравдугаар байранд 5 дугаар хорооны иргэн Ч.Наранцэцэг нар шалгарсан бол
“Ахмад тамирчин” шатарчнаар 1 дүгээр хорооны иргэн 81 настай Н.Цэрэн, “Оюунлаг түшээ” залуу шатарчнаар Б.Маргад-Эрдэнэ нар шагнагдлаа. Шагналыг ИТХ-ын дарга Ц.Батхүү, Иргэний танхимын дарга Ё.Оюунчимэг, ИТХ-ын төлөөлөгч, хуулийн зөвлөх Д.Нэргүй, Монгол Улсны гавъяат тамирчин Т.Үйтүмэн нар гардуулав.
Мөн эхний байранд шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчдад Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг гардууллаа.