МУБИС-ын багш нар төрийн дээд шагналаар энгэрээ цооллоо
МУБИС-ийн багш нар
2014.12.25

МУБИС-ын багш нар төрийн дээд шагналаар энгэрээ цооллоо

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ой тус тус тохиож байна. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчдыг шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр БСШУЯ-ны хүндэтгэлийн танхимд болж Сайд Л.Гантөмөр шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. 

МУБИС-ийн МБУС-ийн Химийн тэнхмийн ахмад багш, доктор, проф. Ц.Сумъяа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Багшийн сургуулийн БУТ-ийн багш  доктор Р.Магсар “Алтан гадас” одонгоор, УБТС-ийн Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч Д.Уранмандах, БТТ-ийн багш доктор С.Туул, МБУС-ийн Газар зүйн тэнхмийн багш Ө.Амгалан, НХУС-ийн Оюутанд үйлчлэх албаны ажилтан Д.Наранцэцэг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдан хамт олон, шавь нар, гэр бүл үр хүүхдүүдүүдээ баярлуулав. Төрийн дээд одон медиалаар шагнагдсан багш ажилтнуудаа МУБИС-ийн дэд захирал доктор дэд проф. Л.Ганцэцэг, УБТС-ийн захирал доктор, дэд проф. А.Энхмаа нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.