БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол гавьяатуудаа хүлээн авлаа
БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол
2014.12.25

БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол гавьяатуудаа хүлээн авлаа

Улиран одож буй 2014 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр ч томоохон түүхт ой тохиосон нь ойн салбарын 90 жил, аялал жуулчлалын салбарын 60 жилийн түүхт ойнууд тохиосон явдал юм. Энэ түүхт ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр шагналын хур буулаа.

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны  ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг шагнав.  Монгол улсын аялал, жуулчлал салбараас Ш.Нэргүй, Д.Хоржав нарыг гавьяат ажилтан цолоор  шагнасан юм.

БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол салбарынхандаа шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.Энэ өдөр БОНХАЖ-ийн салбарын дөрвөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 16 хүн Алтан гадас одонгоор шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 гаруй хүнийг шагнасан юм.

Мөн шинэхэн төрсөн гавьяатуудаа өрөөндөө хүлээж авч уулзан, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаасан юм.