Х.Бат-Ялалт: Хуулийг бага л өөрчлөх хэрэгтэй
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.
Таны хувьд иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэе гэсэн саналыг гаргаж байгаа. Ирэх долоо хоногт зохион байгуулах гэж буй ажлынхаа талаар ярина уу?
Үүний үндсэн агуулга нь Монголд хэт их олон ТББ байх шаардлага байна уу. Хүчгүй маш олон жижиг төрийн бус байгууллагууд байдаг. Гэтэл хэвлэл мэдээллээр нэг л их олон ТББ-ууд гараад байдаг. Үүнээс болж иргэний нийгэм маань эмх замбараагүй бүтэц болж хувирлаа. Үүнийг л нэгтгэх зорилготой.
Дараа нь “Иргэдийн шударга шүүх”-ээс санаачилсан төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагад шилжүүлье гэдэг үйл ажиллагааг өргөн далайцтай болгохын тулд ийнхүү ажиллаж байна. Анх хамтарсан гэрээг байгуулахад зургаан сараар байгуулсан.
Өнгөрөгч есөн сард “Эх орондоо сайхан амьдарцгаая” уриатай тайван жагсаал хийсэн. Ирэх сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөрт “Ардчилсан нийгмийг дүгнэе” гэсэн ард түмний чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Миний хувьд хуульч хүн учраас хуульд бага хүрдэг баймаар байна гэсэн бодолтой байдаг. Тиймээс “хуулийг өөрчилье” гэдэг үгийг аль бага хэрэглэмээр байна. Яагаад гэвэл хууль маань маш олон тооцоо судалгаан дээр гарч байдаг зүйл.
Нэг батлагдсан хууль бол нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт ороогүй л бол тэр хууль өөрчлөгдөхгүй үйлчилж л байдаг. Жишээлбэл ёс зүйтэй, өндөр хөгжсөн орнуудын хуулийг авч үзэхэд 300-400 жил болсон байдаг. Гэтэл бид...