СХД-ийнхэн "Үндэсний өгөх өдөр"-ийг тэмдэглэлээ
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газраас “Үндэсний өгөх өдөр”-ийг 2014.11.05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн удирдлагуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ш.Одгэрэл, Д.Авирмэд, Т.Болдбаатар нар оролцсон юм. Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс нийт 20 гаруй сая төгрөгийн бэлэг, тусламж, хандивыг иргэдэд гардуулан өглөө.
Мөн ИТХ болон Засаг даргын Тамгын газраас 10 өрхөд иж бүрэн, өргөө цагаан гэрийг өгсөн юм. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажилладаг Япон улсын “Be forward” компанийн төлөөлөлд “Өглөгийн эзэн” өргөмжлөл гардууллаа.
Арга хэмжээнд Соёлын тэргүүний ажилтан, дуучин, хөгжмийн зохиолч Л.Байзда шавь нарын хамт оролцож ая дуугаар өглөг өргөлөө.