ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар найман асуудал хэлэлцлээ
Сонгинохайрхан Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал,
1. Төрийн дээд цол, одон медальд тодорхойлох тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүсийг “Хүндэт дэвтэр”-т алдаршуулах тухай
3. Баянхайрхан СӨХ-д шалгалт хийсэн дүнгийн тухай
4. Тус дүүргийн 2014 оны орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай
5. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хугацаатай үүрэг хүргүүлэх тухай
6. Нэрэмжит тэмцээн зохион байгуулах тухай
7. Шинэ бүтээл, ашигтай загварын уралдаан зарлах тухай
8. Дүүргийн 2014 оны 3 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай танилцуулга