УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.11.06
Д.Зоригт: Өчигдөрхөн засгаа авч үлдэнэ гэж байсан гишүүд ирсэнгүй
Засгийн газрыг огцруулсанд УИХ-ын гишүүн Д.Зоригтын байр суурийг тодрууллаа.
-Засгийн газрыг унагасан АН-аас хөөх асуудал яригдаж эхэллээ ?
Тийм заалт бий. Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж эсрэг санал гаргаж, эс үйлдэх буюу ирцээ бүрдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай. Гэхдээ намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг шийднэ.
-Хуралдаан ирээгүй гишүүдийн тухайд асуудал яаж яригдах бол?
Өнөөдөр манай бүлгийн долоон хүн ирсэнгүй. Тэд өчигдөр л гэхэд энэ хүмүүсийн нэлээд хэд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар ирсэнгүй.
-Дараагийн Засгийн газар хуулийн хугацаанд байгуулагдах боломж байна уу?
14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газар байгуулагдах хуультай.
-Дараагийн Засгийн газрыг байгуулахын тулд зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж МАН мэдэгдсэн. Ямар зөвшилцөл байж болох вэ?
Энэ улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм цаг үед энэ парламентад сууж байгаа намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө гарах байх.