Гэрт биш, Төрийн ордонд суултаа үргэлжлүүлнэ гэв
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, АН-ын Шинэчлэлийн хороон хамтран мэдэгдэл хийлээ.
2014.10.23

Гэрт биш, Төрийн ордонд суултаа үргэлжлүүлнэ гэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, АН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байсан залуус тэмцдээ гадаа биш, Төрийн ордонд үргэлжлүүлэхээр шийдсэн гэдгээ дуулгалаа.

Өөрөөр элбэл, тэд УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн тулж лрилцах гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Улс төрийн суулт хийсэн энэ хугацаанд бид 11270 иргэний гарын үсгийг цуглуулсан. Нийгмийг амарсан гурван удаагийн цуглаан хийсэн, мөн тооны хэвлэлийн бага хурал хийсэн.

Улмаар олон нийт, иргэдийн санал асуулгын үр дүнд тулгуурлаж, Нэгдсэн хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооны зүгээс Ерөнхий сайд НАлтанхуягт хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Тус хуралдаанаар бидний шаардлагыг дэмжсэнээр УИХ-д энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн” гэж ярилаа. Төрийн бус 58 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн “Суулт зарласан сар шахмын хугацаанд цагдаагийн байгууллагын зүгээс удаа дараа дарамт шахалт ирж байсан. 28 удаа мэдэгдэх хуудас авч, 2-3 удаа торгуулсан.

Бидний хүсэл бол зөвхөн Алтанхуяг гэдэг хүнийг суудлаас нь авч хаях гээд байгаадаа ч гол нь биш. Иргэд эх орондоо сайхан амьдрахад саад болж байгаа, бусармаг үйл ажиллагааг дэвэргэдэг, ард түмнээ боддоггүй увайгүй эрх баригчидтай хатуу тэмцэхийг зорьж байна” гэж ярилаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэдэг байр сууриндаа тэд хатуу зогсож буйгаа хэлж, цаашид тэмцлээ үргэлжлүүлэн гэдгээ илэрхийлэв.