Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн бичлэгийг үзнэ үү
2014.11.05

УИХ Н.Алтанхуягийг огцруулах нь зүйтэй хэмээн үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үдээс өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гэж дийлэнх гишүүн үзсэн билээ. Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нь зүйтэй хэмээн үзэж дэмжсэн тул Н.Алтанхуяг огцрохоор боллоо.

Дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Засгийн газрыг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдах юм. Мөн шинэ Ерөнхий сайд томилогдон, танхимаа бүрдүүлтэл одоогийн сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.