2014.11.05

Р.Бурмаа: Ерөнхий сайд төрийн дээр намыг сандайлуулсан

УИХ-ын чуулгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан гишүүд тус бүрдээ байр сууриа илэрхийлсээр байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Сөрөг хүчний үндэслэлээс өөр шалтгаанаар огцоруулахаар саналаа өгч байгаа гэдгээ хэлээд, үүнийгээ тайлбарласан юм.

Тэрбээр "АН-ын дарга Н.Алтанхуяг нь УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын төлөөлөн МАХН-ын даргатай 15 зүйл бүхий 2024 он хүртэл хүчинтэй байхаар хамтран ажиллах гэрээг  байгуулсан нь МУ-ын Үндсэн хууль, холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ардчиллын амин сүнс нь шударга сонгууль байж, сонгуулийн үр дүн нь гагцхүү шударга сонгуулиар шийдэгддэг байтал сонгуулийн тойрог тохиролцох нэрийн доор АН-ын нэрийн өмнөөс МАХН-ын дарга Н.Энхбаярын өмнө үүрэг хүлээх замаар гэрээ байгуулсан нь Сонгогчдыг үл хүндэтгэсэн, ардчиллын үнэт зүйлийг үгүй хийсэн, ҮХ зөрчсөн үйлдэл боллоо...

Мөн гэрээнд АН болон МАХН нь улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гардан хариуцна гэсэн байгаа нь нам аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй байх хуулийн заалтыг зөрчиж байна. ...гэтэл төрийн чиг үүргийг намын дээр гарган, энэ чиг үүргийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцон гэрээ байгуулсан нь ҮХ нийцээгүй үйлдэл болсон.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн дарга, Улсын баатар Э.Бат-Үүл нартай хамт 25 жилийн өмнө ардчиллын төлөө хамт тэмцэж явсан.   Тиймээс би намын эрх ашиг гэхээс илүү улс орон, ард түмний эрх ашиг, өвөг дээдсийн сүнс, сүлд огшсон газар шороогоо хамгаалах үүрэгтэй. Гэр бүлийн хүмүүсийнхээ өмнөөс би хариуцлага хүлээхгүй гэх элдэв үгээр хаацайлахыг хамгаалахгүй ....." Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү.