"Олон нийттэй харилцах" стратеги боловсруулах ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд баримтлан ажиллах Олон нийттэй харилцах стратегийг боловсруулан ажиллаж байна.
Олон нийттэй харицах стратегийг боловсруулахад Хүүхдийн төлөө үндэсний газрын салбар нэгжээр дамжуулан иргэдээс мэдээлэл харилцааны орчинг тодорхойлох танднлт судалгааг Нийслэлийн 9 дүүрэг , орон нутгийн Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь гэсэн 3 аймгийг сонгон хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод ажиллаа.
ХТҮГ болон орон нутгийн хүүхдийн байгууллагын Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах чиг хандлага, тэдний хоорондын харилцаа тодорхой болж байгууллагын хэтийн төлөв, эрхэм зорилго, үнэт зүйлсийг багтаасан ирэх 3 жилийн стратеги боловсрогдож, хэрэгжих арга зам нь тодорхой болох юм