НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенесыг хүлээн авч уулзлаа.
2014.10.21

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенесыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенес “Монгол улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХЯ-тай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн.

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  “ХАХНХЯ байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай нарийн нягт хамтын ажиллагаатай байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүдийн сангаас манай улсад ажилласан үе үеийн суурин төлөөлөгчидтэй ойр дотно хамтын ажиллагаатай байж ирсэн.

Үүний илэрхийлэл нь  таны өмнө манай улсад ажилласан суурин төлөөлөгч ноён Мохаммед Фоллтой хамтарч олон үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцаж, зарим ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. 

Цаашид хүүхэд багачуудын хөгжил, хамгаалалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон үйл ажиллагааг санаачлан, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажил хэрэг болгоно” гэлээ.