Л.Гантөмөр сайд хуралдаан “аврав”
Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.10.24

Л.Гантөмөр сайд хуралдаан “аврав”

Төв талбайн хойно байрлах саарал ордонд болж буй бүхий л үйл явдал зөвхөн Засгийн  газрын бүтэц болоод  Ерөнхий сайдыг огцруулах асуудал руу ил, далд хэлбэрээр чиглэж байгаа харагдана.

Саяхан болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр  “Одоо хууль энэ тэр хэлэлцэж яадаг юм бэ. Танай ерөнхий сайд чинь байхгүй болчихсон биз дээ”  гэж хэлээд эрхэм гишүүдийг цочоогоод авсан юм байх. Үүнийг сонссон АН-ын гишүүд ихэд ундууцаж, Л.Гантөмөр сайд “Ханиад л хүрснээс тэр хүн чинь үхчихээгүй ш дээ” хэмээн намын даргаа өмөөрч, Ё.Отгонбаярыг хатуухан донгодсон байна.

Хуралдааны уур амьсгал ийн ширүүсэх  дөхсөн ч  Л.Гантөмөр сайдын хатуу үгэнд дарагдаж, хуралдаан хэвийн үргэлжилжээ. Эрхэм сайдын энэ үг ийнхүү байнгын хуралдааныг аварсан байна.