Дэлхийн хаанаас ч Улаанбаатарын гудамжаар “алхах” боломжтой боллоо
"Чин­гис хааны талбайд өчигдөр “Google street view” албан ёсны нээл­тээ хийлээ.
2014.10.23

Дэлхийн хаанаас ч Улаанбаатарын гудамжаар “алхах” боломжтой боллоо

“Ухаалаг-Улаанбаатар” хөтөл­бөр батлагдаад удаагүй ч хөтөл­­бө­рийн хүрээнд олон аж­луу­­дыг са­наач­лан, зохион бай­гуу­лаад бай­гаа билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн аль ч хотоос Улаан­баатар хотын гу­дамжаар аялах боломжтой бо­лоод байна. Өөрөөр хэлбэл, Чин­гис хааны талбайд өчигдөр “Google street view” албан ёсны нээл­тээ хийлээ. 

Ийнхүү “Google street view”-д Улаанбаатарын зу­раг­лалыг холбосноор дэлхийн хам­гийн том мэдээллийн сүлжээ “Google map болон search”, “Youtube”-ээр Улаанбаатарын мэ­дээл­лийг ойлгомжтой хэлбэрээр га­даад дотоодын мянга мянган ир­гэд хүлээн авах боломжтой болж байгаа юм. Мөн нийслэл хо­тын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд нээл­тийн үеэр хэлж байлаа. 

Нээл­тийн үйл ажиллагаанд УИХ-ын дар­га З.Энхболд, Нийслэлийн За­саг дарга бөгөөд Улаанбаатар хо­тын захирагч Э.Бат-Үүл, “Google” ком­панийн Ази Номхон далай, Ойрхи Дорнод, Африк, ОХУ-ын асуудал  хариуцсан захирал Susan Pointer болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Э.Бат-Үүл: Гадаад дахь иргэд Монголд байгаа гэрээ цоожтой эсэхийг ч шалгах боломжтой

-“Бид үргэлж технологийг хам­гийн сайныг нь сонгож авч бай­гаа. Энэ удаад Google-тэй хамт­ран ажиллах түншлэлээрээ дам­жуулан Монголыг судлах ши­нэ арга замд дотоод гадаадын илүү олон хүн оролцуулна гэж ит­гэж байна. Энэхүү түншлэл нь олон төрлийг ашиг тус өгнө гэж найдаж байгаа.

Монгол Ул­сын эерэг талыг дэлхийд сурталч­лан таниулахыг тэсэн яван хү­лээж бай­на. Цаашлаад энэхүү техно­ло­гын хүчинд гадаад, дотоодод ажиллаж, амьдарч байгаа иргэд маань Улаанбаатарт үлдээгээд яв­сан  гэр, байшингаа цоожтой бай­на уу, үгүй юу гэдгийг Google Street View-ын тусламжтайгаар  ха­рах боломжтой боллоо. Сэтгэг­дэл маш өндөр байна” гэлээ.  

Монгол Улс Google Street View-д орж байгаа 61 дэх улс

Мон­гол Улс “Google Street View”-д нэгдсэнээр дэлхийн хаанаас ч Улаан­баатарын гудамж, талбайг 360 хэм эргүүлэн тухайн орчинд өөрөө алхаж яваа мэтээр харах бү­рэн боломжтой болж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс Google Street View-д орж байгаа 61 дэх улс, Улаанбаатар төв Азийн анх­ны хот болж байгаа юм бай­на. Одоогоор “Google Street View”-д зочлон Чингисийн тал­бай, Цонжинболдог, “XIII зуун” цог­­ц­олборын зураглалыг 360 гра­­­дуст тойруулан харж бо­лох гэ­нэ.

Өнөөдрөөс эхлэн Улаан­баа­­тар хотын гудамж талбайн зураг­лал болон цаашлаад хөдөө орон нутгийн зураглалууд нэмэг­дүү­лэхээр төлөвлөөд байгаа юм байна. Тиймээс Монголын өр­гөн уудам газар нутаг, нүүдэлч­дийн соёл, аж амьдралыг үзэх шинэ арга замыг бий болно гэ­сэн үг. Ингэснээр гадаадын хө­рөн­гө оруу­лалтыг татах, аялал жуулч­ла­лыг дээд зэргээр хөг­жүү­лэхэд ихээ­хэн боломж бүр­дэнэ гэд­гийг албаныхан онцолж бай­лаа.