Х.Бат-Ялалт: Монголын хөрснөөсөө дээж аваагүй шинэчлэл болоод явчихлаа шүү дээ
"Иргэдийн Шударга Шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдрийн VIPerson зочноороо урьлаа.
Таныг манай нийгэм сайн танина. Миний мэдэхээр сүүлийн арваад жилийн тань амьдрал тэр чигтээ тэмцэл байлаа. Баригдлаа, хоригдлоо л болдог. Одоо ч тэмцэж л байна. Гэвн юу танд таалагдахгүй байна вэ. Өмнөх засгийн үед ч та бас л шүүмжилж тэмцэж байсан.
-Би хүүхэд байхаасаа л хуульч болно, цагдаа болно гэж мөрөөдсөн. Аливаа юманд нэг иш үндэс гэж зүйл байдагдаа. Миний мэргэжлийн сонголт, амьдралын энэ бүх зам мөрөөдлөөс маань эхтэй л дээ. Рашаантын 14 гэдэг гудамжинд л хүүхэд нас маань өнгөрсөн. Миний дурсамжид байдаг нэг зүйлийг ярья л даа.
Манайх намайг бага байхад хоёр удаа томоохон хулгайн халдлагад өртсөн байхгүй юу. Гэртээ яваад л ордог. Хамаг юмыг онгичоод хаячихсан. Бүх л өнгөтэй өөдтэй бүх юм байхгүй. Аав ээж маань халаглаад л. Би ерөөсөө мартдаггүй. Тэгээд л нэг ойр дотны найз маань бусдын гэмт хадлагад өртөж нүдэн дээр маань амь насаа алдаж байсан.
Энэ бүхнээс болоод ер нь би муу муухай, шударга бус зүйлтэй тэмцдэг хуульч хүн болъё гэж шийдэж байсан. Найм есдүгээр ангиасаа л би мэргэжлээ сонгоод, мөрөөдлөө болгоод явж байсан. “Хүч” нийгэмлэгт боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тэнд цагдаа хүчний олон сайхан ах нартай хамт хичээллэж. тэд нарын дунд бойжсон. Тэр үед чинь мөрөөдлийг түлхэх кино гэж нэг сайхан юм байна.
Одоогийн кинонуудын дэргэд бас л үр өгөөжтэй, сэтгэлд юм өгдөг кинонууд гардаг байж. Их үзнэ. Гэмт хэрэг гэдэг энэ муу муухай зүйлтэй тэмцдэг хүн болох ёстой гэдэг нөгөө ойлголт улам л батжаад явсан. Дунд сургуулиа төгслөө, хүсч байснаараа цагдаагийн сургуульд орсон.
Элсэж орсноосоо эхлээд л элсэлтийн шалгалтын шударга бус байдал, сургуулиа төгсөөд ажил дээр гарахад хуваарилагддаг шударга бус байдал гээд олон юмтай нүүр тулж байгаа юм л даа. Гэхдээ анх цагдаа болоод ажиллаж байсан тэр үе бол бас харьцангуй өнөөгийнхийг бодвол дээр байсан байна.
-Цагдаагийн академи төгссөн биз дээ ?
-Цагдаагийн дээд сургууль гэж байхад нь 1997 онд төгссөн. Төгсөөд Архангай аймгийн Батцэнгэл сумд тус сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож байлаа. Одоо болтол би Батцэнгэл сумынхантайгаа холбоотой явдаг. Дараа нь Хан-Уул дүүргийн цагдаад эдийн 'засгийн төлөөлөгч гээд, ингээд л ажилласан л даа. 2001 онд АНУ-д би төрийн зардлаар суралцсан.
Эрүүгийн эрх зүйн удирдлага сэдвээр мастер хамгаалсан. Энэ үед ч миний амьдралд маш олон шударга бус юм тохиолдож байсан. Энэ бүх тохиолдлуудаас үүдэж шударга, зарчимтай нийгэмд амьдрах юмсан, энэ нийгмийн амьдралыг муухай болгож, иргэд олон түмнийг зовоож байгаа муу муухай зүйлсийг арилгахын төлөө ажиллах ёстой гэсэн зорилго маань улам л гүн болсон л доо.
АНУ-д сургуулиа дүүргэж ирээд Хууль зүйн яаманд ажилдаа оръё гээд очсон. Ажилд авахгүй ээ гэсэн. Тэр үед би “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлж ярилцлага өгч байсан. Олон арван залуусыг сургадаг. Түүнд зориулсан тусгай зардал төсөвлөдөг. Тэгээд төгсөөд ирэхээр нь яагаад ингэж ажилгүйчүүдийн эгнээ рүү оруулж байгаа юм бэ гээд. Тэгээд танил хүмүүсийнхээ зөвлөснөөр Төрийн өмчийн хороо (ТӨХ)-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон.
Их боломжийн ажил шүү л гэсэн. Үнэндээ боломжийн ажил гэж ямар утгаар нэрлээд байгаа юм. Тэр боломж гэдэг нь юу юм би л лав олж хараагүй. Шанстай ажил шүү л гээд байсан. Шанс гэж мэдээж авилгыг л нэрлэж байгаа байх л даа. Миний дотоод чанар өөрөө хэзээ ч ийм бохир орчинд, тийм буруу зорилго тээж ажиллаж чадахгүй. Тэрийг зөвшөөрөхгүй. Надад үнэхээр тэнд ажиллах таалагдаагүй.
Яг энэ үед Ж.Батзандан, О.Магнай эд нар “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” байгуулж байна. Чи ирээч гээд санал тавьсан
Яг энэ үед Ж.Батзандан, О.Магнай эд нар “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” байгуулж байна. Чи ирээч гээд санал тавьсан. 2005 он хавьцаа л байгуулж» байсан байх. Залуучууд нэгдээд л явцгаасан. Эргэлт буцалтгүй явсан. Нэг мэдсэн “Иргэний шударга шүүх” болоод л, тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн болох зам руу эргэлтгүй оржээ.
Энэ бүх жилүүдэд хууль хүчний салбарт бугшсан бусармаг зүйлсийг ил тод шүүмжилж, энэ системийн бодлого гажуудсан байна. Аюултай болсон байна шүү гэж тасралтгүй шүүмжилж, сануулж ирсэн. Одоо бүр ч аюултай болчихлоо. Би нэг зүйлийг тайлбарламаар байна. Би өөрөө эрүүгийн эрх зүйч мэргэжилтэй хүн.
Сэтгүүлч хүн бол хүмүүстэй уулзаж, бүх төрлийн мэдзэлэл цуглуулж үйл ажиллагаагаа явуулдаг байх. Эмч хүний амьдрал эмнэлгийн өрөөнд, өвдөж зовсон улсуудын дунд өнгөрдөг байх. Багш хүн мөн адил сургуулийн орчинд ажил үүргээ биелүүлдэг.
Эрүүгийн эрх зүйч хүний амьдрал нөгөө шүүх, прокурор, цагдаагийн эргэн тойронд нөгөө сэжигтэн, өмгөөлөгч, яллагдагч, мөрдөн байцаагчийнхаа эргэн тойронд өнгөрнө.
Шүүгч, прокурор, цагдаагийн гаргаж байгаа шийдвэрүүд хуулийг мөрдөж байна уу үгүй юу гэдэг асуудал дунд л өнгөрдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хохирсон гомдсон иргэд өдөр болгон л бухимдаад ярьцгаадаг. Тэдний төлөө явдаг. Энэ ажил бол маш амаргүй. Эдгээр хуулийн байгууллагууд хуулиа мөрдөхгүй иргэдлийг зовоогоод байгаа нь миний бухимдпыг асар их төрүүлж эхэлсэн.
Зүгээр л замын цагдаатай харьцахад өөрийгөө ч танилцуулахгүй, хууль сануулахгүйгээр үнэмлэх бичиг баримтыг нь булаагаад авчихаж байх шиг. Иймэрхүү төрийн албадлагыг хэрэглэх эрхтэй албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлээд, өөрийнхөө давуу тал болгож, энгийн иргэдтэй харилцахдаа ёс суртахуунгүй авирладаг байдал газар авсан.
Хөрөнгө чинээтэй, баян тансаг хүмүүстэй долигонож харилцах ч юм уу. ,Нүдэн дээр л харилцааны ийм ялгавартай байдал үзүүлж, дээрээс нь шийдвэрт нөлөөлөед байгаа учраас иргэд асар их бухимддаг. Энэ бүх зохисгүй байдлыг зогсоох юмсан гэсэн хүсэл дээрээ л энэ “Иргэдийн шударга шүүх” байгууллагыг байгуулсан.
Үзэл бодол нийлдэг хэдэн залуус л байгуулсан. Хуучнаар Ардын шүүх гэж байсан шүү дээ. Түүн шиг байгууллага байгуулж ажиллая, ард иргэдээ хамгаалъя гэсэн л зорилготой.
-Сүүдрийн байгууллага л юм байна шүү дээ.
Тийм. Төрийн албан хаагчдын хууль бус ажиллагааг хянадаг, алдааг нь илрүүлдэг, засч залруулахын төлөө үйл ажиЛлагаа явуулдаг байя гэсэн хүсэл дээр энэ байгууллагыг байгуулсан. Байгуулсан цагаасаа хойш маш олон зуун иргэдийн гомдол, хууль бус алдаа завхралын тухай сонслоо. Мэдээллүүдийг нь цуглуулж авлаа. 300 гаруй иргэний маргаанд иргэдийг төлөөлж өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллалаа.
Тэгээд эцсийн эцэст ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр хууль зүйн салбар өөрөө бусдын нөлөөнд орчихжээ. Нөлөөт байдлаас гаргахын тулд дотоод хяналт шалгалтыг гаднын хөндлөнгийн байгууллагад шилжүүлэх ёстой гэдэг энэ үзэл санааг гаргаж тавьж байгаа юм. 10 мянган хүнтэй уулзсан ч, 100 мянган хүнтэй уулзсан ч энэ л асуудлыг ярьж байгаа.
Өнөөдөр энэ манай хууль зуйн салбарын шинэчлэлийг хийх гээд байгаа хүмүүсийн хэнтэй нь ч ямар нэгэн хувийн өс хонзон, ямар нэгэн таагүй харилцаа байхгүй. Өөрийнхөө салбарыг эрүүл саруул байгаасай гэж боддог хүний хувьд энэ салбарыг эмчлэхийн тулд хаанаас нь эхлэх ёсто вэ гэдгийг үргэлж бодож, эрэлхийлж ажилладаг. Тэгэхээр ерөөсөө тэнд ажил хийж байгаа хүмүүсээс л эхэлмээр байгаа байхгүй юу.
Маш олон судалгаа хийлээ. Хууль зүйн салбарыг хүмүүс асар ихээр шүүмжилж байна. Юу нь яг шүүмжлээд байна гэхээр тэр прокурор тэр мөрдөн байцаагч, тэр шүүгч, тэр шинжээч эмч хууль зөрччихлөө гэдэг. Хувь ажилтны хууль бус ажиллагаатай холбоотой гомдол маш их ирдэг байхгүй юу.. Түүнээс биш гомдол бариад орж ирж байгаа хүмүүсээс энэ Эрүүгийн хууль чинь болохгүй байна. Энэ Эрүүгийн хуулинд гомдож байна гэсэн нэг ч иргэн орж ирээгүй.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль чинь болохгүй байна гэж гомдож орж ирж байсан хүн бараг байхгүй. Хуулийг хэрэглэж байгаа хэрэглэгчид шүү дээ тэд чинь. Тийм учраас хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар энэ шинэчлэлийг хийж эхлэх ёстой байсан болов уу гэж би хардаг юм. Энэ шинэчлэлийг чинь ер нь бид 2006 оноос хойш л шаардаж байна л даа. Нийтдээ 100 гаруй удаа* хэвлэлийн бага хурал хийсэн байна.
2000 гаруй төрийн албан хаагчдийн хууль зөрчсөн баримтуудыг нэртэй устай нь, баримттай нь гаргаж тавьсан байна. Энэ бүх шударга бус зүйлстэй хийсэн тэмцлийнхээ хариуд нэг удаа 30 хоног баривчлах, нэг удаа дөрвөн сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн. Сая “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Хохирогчдын холбоо” гээд ТББ гээд хоёр байгууллагын удирдах хүмүүс хоорондоо уулзаж ярилцсан. Ийм олон төрийн бус байгууллага байх ер нь хэрэг байна уу. Тэмцээд л байдаг, тэмцээд л байдаг.
Зорилгоо юу гэж тодорхойлсон юм. Ямар стратеги боловсруулсан юм. Энэ бүхнийг цэгцэлж нэгдэж ажиллах цаг болжээ. Нэг л ижилхэн юм яриад тэмцээд байдаг. Дайснаа ч зөв тодорхойлж чадахгүй. Ямар ч тактик байхгүй. Хүний нөөц байхгүй. Ингэж тэмцэж байгаа дүр эсгэж нийгэмд гай болж байхаар нэг бол цэгцэрч авъя, эсвэл болъё гэж ярилцсан.
Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууддаа албан бичиг явууллаа. Урилга явууллаа. Тэд маань хүлээж авлаа. Үүний дагуу одоогийн байдлаар 50 гаруй ТББ нэгдээд “Хүсэл зорилгоо нэгтгэе” нэртэй үндэсний хөдөлгөөн болж нэгдэж байна.
-Хоёулаа амьдралын борог хөрсөө яръя. Ер нь бол тэмцэгч гэдэг маань яг хэн байдаг вэ гэдэг асуултад хариулъя л даа. Мэдээж үнэт зүйл байгаа. Тэр үнэт зүйлсийн тухай хоёулаа сая ярьлаа. Гаднаас нь харагдаж байгаа нэг талын өнгө нь бол ерөөсөө л гомдогсод байдаг. Эрх мэдлийн тойрогт багтаагүй хүмүүс л гадаа гарчихсан тэмцээд явж байдаг шүү дээ. Гадаа байгаа хүмүүс нэгддэг. Энэ бүх байдлаас үүдээд эд бол зүгээр л гомдогсод, хорсогчид гэдэг ойлголт хавтгай явчихсан.
Маш их явсан. Зохион байгуулалттай ч хийсэн.
“Гүтгэх эрхийн чинь төлөө би тэмцэнэ ээ” гэдэг алдарт үг бий шүү дээ. Тэр үгийг л хэлмээр байна даа
-Мэдээж ингэж дүгнүүлээд явах гомдмоор явдал. Таны үеийн олон хүмүүс нөгөө хэсэгт багтаж яваа. Тэд бодвол Бат-Ялалтаа хүрээд ирээч, ярилцъя, ойлголцъё гэдэг л байх. Тэгэхээр танд өөрт тань төрийн буулганд амьдраад явах сонирхолгүй, эсвэл баг болох чадвар сул, хувийн ааш аягаар нийцгүй зан чанар байдаг юм биш биз дээ. Зарим нь таныг шударга, хатуужилтай, худалдагдахгүй хүн гэж хардаг. Зарим нь эсрэгээрээ. Тэр тохиролцоонд ороход бэлэн. Тэд шантааж хийж байна гэдэг. Энэ тухайд би таны бодлыг сонсмоор байна.
“Гүтгэх эрхийн чинь төлөө би тэмцэнэ ээ” гэдэг алдарт үг бий шүү дээ. Тэр үгийг л хэлмээр байна даа. Гомдогсод гэдэг нэр зүүх нь мэдээж харамсалтай. Бидний зорилго тэмцлийн маань суурь ойлголт бол огт өөр зүйл шүү дээ. Зарим нь гомдоод л, өөрийнх нь хүссэн ажил албыг өгөхгүй болохоор жагсаал цуглаанд оролцдог л байх.
Зарим нь хүмүүсийг шахаж байгаад өөрийн хүслээ биелүүлэх ч юм уу. Тийм тохиолдлууд байдаг л байх. Тэмцсэн хүмүүс маань бас тиймэрхүү үйлдлүүдийг бас хийсээр байгаад яг жинхэнэ нийгэмдээ хэрэгтэй юм хийх гэж зорьж, тэмцэж яваа хүмүүсийн үйл ажиллагаанд үнэхээр их саад болж байгаа. Би үүнийг нуухгүй. Би бол хэнд ч гомдоогүй, хэнд ч өсөрхөөгүй, хэнээс ч юу ч авахыг хүсэхгүй байна. Зүгээр л эх орондоо сайхан амьдармаар байна.
Тийм ч учраас миний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл дандаа логиктой, агуулгатай байгаа. Би өөрийгөө тэмцэгч гэж нэрлүүлэхээсээ илүү судлаач гэж үнэлүүлэхийг хүсдэг. Миний эцсийн мөрөөдөл бол Бат-Ялалт гэдэг хүний гаргаж ирсэн энэ иргэний хяналтын систем социалист нийгэмд байсан төрд тавьдаг хатуу хараа хяналтыг ардчилсан нийгэмд яаж нутагшуулж, яаж хэлбэршүүлж Төрийг хянадаг сонгодог тогтолцоог бий болгох вэ гэдэг л зорилго.
Үүнийхээ төлөө л судалгаа хийж байгаа. Энэ хүрээндээ би “Хүний эрхийн онол” гэж нэг бүтээл туурвисан юм. Дээрээс нь “Засаглал хуваах тэгш хэмийн онол” гэдэг ийм хоёр бүтээл гаргасан. Судлаач хүнийхээ хувьд бүтээл гээд нэрлэчихье. Хүн болгон амьдралдаа хэрэглэж хэвшээсэй гэдэг бодлын үүднээс иргэний харилцах дэвтрийг санаачлаад хүмүүст хэрэглүүлж эхлээд явж байна.
Дээрээс нь гар утсаараа бичлэг хийдэг эрхийг, дуу дүрсний бичлэгийг хийгээд эцэс төгсгөлгүй л би тэгсэн, чи тэгсэн гэдэг маргаанд цэг тавьчих шийдэлтэй иймэрхүү хэлбэрийн өөрчлөлтүүдийг оруулж ирэх гээд л ажилласан.
Яахав ээ, бүх юмыг цаг хугацаа харуулдаг. Намайг бол янз янзаар л дайрч давшдаг
Яахав ээ, бүх юмыг цаг хугацаа харуулдаг. Намайг бол янз янзаар л дайрч давшдаг. Янз янзаар гүтгэдэг. Энэ бүхний эцсийн шалгуур нь цаг хугацаа учраас би тайван ажилладаг. Янз бүрийн юманд автдаггүй.
-Х.Тэмүүжин сайдын явуулж байгаа бодлогын яг юу танд таалагдахгүй байна вэ. Салбар дотроосоо ч ихээхэн эсэргүүцэл дагуулж байгаа харагдах юм.
Х.Тэмүүжингийн шинэчлэл гэж энэ зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн зүйл. Ямар ч бодлогогүй үйл ажиллагаа л гэж хэлнэ. Үүнийг номлох хэд хэдэн фактууд байгаа юм байгаа юм. Гэтэл энэ хууль хэрэгжих ямар ч бололцоо байхгүй.
Эдийн засгийн судалгааг нь ч хийгээгүй. Өнөөдөр маш хүнд гэмт хэргийн гэрч болчихсон хүн би нүүрээ хувиргая, мэс засал хийлгэе гэх юм бол хаана ямар санхүүгийн эх үүсвэрээр үүнийг хийх гээд байгаа юм.
Жишээ нь, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гэж баталсан. Их сайхан хууль болчихлоо гээд л яриад байгаа юм. Гэтэл энэ хууль хэрэгжих ямар ч бололцоо байхгүй. Эдийн засгийн судалгааг нь чхийгээгүй. Өнөөдөр маш хүнд гэмт хэргийн гэрч болчихсон хүн би нүүрээ хувиргая, мэс засал хийлгэе гэх юм бол хаана ямар санхүүгийн эх үүсвэр энийг хийгээд байгаа юм.
Аль эмнэлэг дээр хийх юм. Гадаадад аваачиж хийх гээд байгаа юм уу, Монголд хийх гээд байгаа юм уу. Бүх юм нь судалгаагүй, зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн. Дээрээс нь Тахрын алба гэж байна. 500 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд орон нутаг болгонд тахраа тараачихаар нэг нэг хүн байршуулах гээд байгаа юм уу. Ийм бодлогогүй юмнууд хийж тонгочуулж байна л даа. Зүгээр жижиг юмнуудыг нь ярихад шүү дээ.
Тэгээд өөрөө бол Хууль зүйн сайд хүн гэхэд маш олон алдаануудыг хийсэн. Манайхан чинь эрх мэдэлтэй хүнд их долигонож бялдуучилдаг юм болохоор хөндөж чадахгүй аялдан дагасан. Олон түмэн ч хэвлэлээр угаалгаад маш их итгэсэн, дэмжсэн. Би бол эхнээсээ л энэ хүн нэг л биш юм хийх гээд байна гэдгийг нь харж байсан учраас зургаан ч удаа халз мэтгэлцээнд урьсан.
Олон түмний өмнө ярилцъя. Юу төлөвлөөд, юу бодоод ингээд байна вэ. Хэний захиалсан хөгжмийг тоглох гэж ингэж улайрч байна вэ гэж асуумаар санагдаад байсан. Хууль зүйн салбар манайд цоо шинэ салбар биш байхгүй юу. Маш олон зуун жилийн түүхтэй. Хаа байсан Чингис хааны үед л төрийн их заргач гээд байгуулчихсан явж байсан. Олон түүхийн эх сурвалжуудаар батлагддаг.
Гэнэт л анх цоо шинээр үүсгэж байгаа салбар шиг сүржигнээд явчихсан. Хууль зүйн салбарыг шинэчлэхийг шаардсан хүмүүс нь хэн байсан бэ гэхээр хууль тогтоогчдын шийдвэрт гомдсон, хохирсон хүмүүс байгаа байхгүй юу. Золиослогдсон, хэлмэгдсэн иргэд байхгүй юу.
Энэ хүмүүсийнхээ юу хүсээд байгааг сонсохгүйгээр энэ шинэчлэлийг хийж болохгүй шүү дээ. Одоо жишээ нь, би театрт очоод Моцартыг сонсох гэхээр урдаас хүчээр рок тавиад байгаатай л адилхан үйл явдал болоод байна. Дээрээс нь ахин хэлэхэд Монгол нутгийн хөрснөөс дээж аваагүй, судалгаа шинжилгээ хийгээгүй, хүмүүсийн эрэлт хэрэгцээг сонирхож ч үзээгүй тийм л шинэчлэл гэгч зүйлийг энэ хүн хийгээд байна.
-Таны мэтгэлцэхийг урьсан хүсэлтэд сайд ямар хариу өгдөг вэ?
Би зургаан удаа хүсэлт тавиад нэг удаа хариу авсан. Нэг удаа хариу авахдаа хоёр сая хүний нэг хүнтэй нь тусгайлан уулзах боломжгүй гэдэг хариу өгсөн. Хууль зүйн сайд хүн шүү дээ. Өөр шалтгаан олоод биччихэж болоогүй л юм байхдаа гэж би гайхаад өнгөрсөн. Энэ бичигнээс нь харахад энэ хүн яг өөрөө мэргэжлийн этиктэи хуульч хүн мөн үү гэх асуулт босч ирж байгаа юм л даа. Би өөрт нь бас олон хуулийн төслүүд өргөн барьсан. Нэгийг нь ч авч хэлэлцээгүй.
-Хуучны танил биш үү?
Нэг удаа хариу авахдаа хоёр сая хүний нэг хүнтэй нь тусгайлан уулзах боломжгүй гэдэг хариу өгсөн
Танил байлгүй яахав дээ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн гээд байгуулаад явж байхад “Эх орон” намаас Х.Тэмүүжин гээд нэг залуу байгаа гээд л Ж.Батзандан бид хэд холбоо тогтоогоод л явж байсан. Ийм л улсууд. Өмнө нь уулзаад л хууль зүйн салбар болохгүй байна шүү, шинэчлэх ёстой юу ёстой гээд л ярилцаад явцгааж байсан. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхаа шугамаар ч уулзаад л явдаг.
Намайг хоригдож байхад хүртэл энэ Хууль зүйн сайд болохоосоо өмнө ирээд уулзаад л явж байсан хүн шүү дээ. Хамгийн гол нь юуг өөрчлөх ёстойгоо өөрөө ерөөсөө ойлгоогүй. Ардчилсан нам үнэхээр боловсон хүчин их муутай нам юм. Би өрөө ардчиллыг дэмждэг хүн. Ардчилсан намд би хувьдаа маш их итгэж байсан.
Х.Тэмүүжинд би маш их итгэж байсан. Хэн хийх нь хамаагүй, энэ шинэчлэл амжилттай болох юм бол хуулийн байгууллагын хаалгыг татаад орж байгаа хүн болгон гомдож бухимдаж биш эерэг сэтгэгдэлтэй, итгэл найдвар тээгээд гарах л чухал.
Энэ л өөрөө шинэчлэлийн гол үр дүн гэж би харж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр бүр ч эсрэгээрээ хүн хуулийн байгууллагын хаалгыг татах ч улам бүр боомилогдоод явчихлаа. Тэр тойргийн шүүх гээд нэг ойлгомжгүй байгууллага бий болгочихлоо. Гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх аваачаад хийчихлээ. Сумаасаа аймаг орж чадахгүй байгаа хүн юун аймаг дамжаад ахиад өөр аймагт очиж асуудлаа шийдүүлэх вэ.
Бөөн дарамт, хүндрэл дагуулж байна. Ийм үлгэр бол байхгүй. Нэг удаа зориг гаргаад, зардал гаргаад очлоо гэхэд нөгөө шүүх хурал чинь нэг удаа запагдаад манайх хийдэг билүү. Өмгөөлөгч нь ч байхгүй, шүүгч нь ч байхгүй л болдог шүү дээ. Биднийг “Иргэдийн шударга шүүх” төслийг хэрэгжүүлээд явж байхад энэ талын гомдол ямар их тохиолддог гэж санана.
Бидэнд 21 аймгаас бүгдээс нь захидал ирдэг. Улсын хэмжээнд энэ төрийн хямрал гэдэг зүйл болчихжээ. Энэ' асуудлыг гаргаж тавьж байгаа нь бид болоод байна. Баян-Өлгий аймгаас нэг өмгөөлөгч бичиж байгаа юм. 47 удаа нэг асуудлаар хуралдах гээд болоогүй тухайгаа бичсэн байх жишээтэй. Энэ юу болж байна вэ. Ингээд тоочвол асар их юм иргэдээс ирж байна.
-Та Засгийн газрын хэвлэлүүдтэй хийсэн гэрээний асуудлаар холбогдох байгууллагуудад ханпахаа зарласан. Яг энэ чиглэлээр тэмцэхэд асар хүндрэлтэй юм байна. Одоо бүгд л гэрээг хамгаалаад эхэллээ.
Тэгсэн.
-Амьдрал бол магадлалаар дүүрэн зүйл. Хэрэв би сонин төлөөлж бусад газруудтай харилцах эрхтэй алба хашиж байсан бол өнөөдөр бас л ийм зүйл рүү орох бололцоогүй явж байх байсан биз. Гэхдээ улайн цайм хачирхалтай заалтуудтай гэрээ хийчихээд өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдээд байхаар гайхаж барахгүй юм.
Эм гэсэн нэртэй саванд хор ч байж болно. Хор гэдэг саванд эм ч хийгээд өгч болно шүү дээ. Тэгэхээр тэр бичигний өнгөн талаас биш дотор нь юу нуугдаж байгаа агуулгаасаа л хамаарна шүү дээ. Би хуульч хүнийхээ хувьд маш олон гэрээ, гэрээний орчинг мэднэ.
Саяны энэ гэрээ бол хэвлэл мэдээллийн 27 байгууллагатай 390 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Дотор нь маш ноцтой хэд хэдэн өгүүлбэр явж байгаа байхгүй юу. Төлбөр нь өөрөө хэвлэлийн байгууллагуудаа ангилчихсан. Хоёр өөр үнийн дүнтэй. Гэрээний үг үсгүүд нь бүгд адилхан.
Шаардлагатай тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлж болно гээд заачихсан байж байх жишээтэй. Хамгийн аймшигтай зүйл нь бие биенийхээ талаар олж авсан мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй. Хортойгоор ашиглахгүй гэж байгаа юм. Хортойгоор ашиглахгүй гэдэг нь юуг хэлж байгаа юм. Гуравдагч этгээдэд задруулахгүй гэдэг нь юуг хэлж байгаа юм.
Энийгээ сайн тодруулах ёстой. Гэрээний нууцлал гэж зүйл байдаг. Гэрээгээ бол нууцалж болно. Гэтэл хэн хэнийхээ тухай олж авсан мэдээллээ нууцлана гэж гэрээндээ тусгаж байна гэдэг нь өөрөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд нэг талаасаа засгаас хязгаарлал тавьж байгаа, нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгуллага өөрийн үндсэн чиг үүргээ хөсөр хаяж байна гэсэн үг. Олж авсан мэдээллээ, баримт нотолгоотойгоор түгээх үүргээ.
Ийм хортой агуулгатай гэрээ байгуулчихаад энэ бол зүгээр л хамтран ажиллах гэрээ, их сайхан гэрээ гэж мэдэгдэж байх нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Олон түмэн тэнэг биш шүү дээ. Ойлгож л байгаа. Хэвлэлээр сайд ялаа хоёрыг “алдаг” гэсэн нэг үг явж байдаг.
Нэг тийм дарамт агуулсан үг шүү дээ. Алдах юмгүй хүмүүс бол айдаггүй юм. Шударга бус юмтай тэмцсээр л байх болно. Энэ засаг дотор алдаа хийдэг, бодлогогүй хүмүүс олон байна. Засгийн газрын хэвлэлийн дарга Ц.Мөнхтөр гэдэг хүн мэдэгдэл хийлээ.
Би энэ мэдэгдлийг сонсоод нэг зүйлд их баярласан. Нөгөө зүйлд удирдана, зааж зална гээд тууж явах гэж дээ гэсэн харамсал байлаа. Тэр хүн юу ярьсан бэ. Хэвлэл мэдээлэлд бид 100 сая төгрөг төсөвлөсөн. Тэр төсөв нь хүрэлцэхгүй болохоор ахиад Эдийн засаг хөгжлийн яамнаас 100 сая төгрөг нэмж авлаа гээд ярьж байгаа юм.
Бие биенээ хайрлаж, халуун дулаан сэтгэлтэй сайхан амьдралыг Монголдоо бий болгомоор байна
Тэгээд 390 сая төгрөгийн гэрээ байгууллаа гэж байгаа юм. Үлдсэн 190 сая төгрөг нь тэгвэл хаанаас санхүүжигдчихэв ээ. Ийм ч байх гэж дээ. Санхүүгийн эх үүсвэрээ ч зөв тодорхойлоод хэлчихэж чадахгүй. Ийм мэдэгдэл хийх нь түүнд хэрэгтэй ч байсан юм уу, үгүй ч юм уу.
Бид ийм учраас л ажлаа иргэдээр хянуулчихаач ээ гэдэг шаардлага тавиад байгаа юм. Би танай сониноор дамжуулж нэг зүйлийг үнэхээр уриалмаар байна. Бид сэтгэлгээний бохирдлоосоо салъя. Сэтгэлээ л ариун байлгая. Бие биенээ хайрлаж, халуун дулаан сэтгэлтэй сайхан амьдралыг Монголдоо бий болгомоор байна. Дагаад байгаль орчин маань ч сэргээд л ирнэ шүү дээ. Бүх юмны эх сэтгэл шүү дээ.
-Та тэмцэл хийж байна. Жагсаал зохион байгуулж байна. Энэ хүний ард ямар нэг хүч байна гэсэн хардлага яваад эхэлжээ. Шуудхан хэлэхэд Х.Баттулга санхүүжүүлж байна гэж ил тод ярих хүмүүс ч байна. Та энэ асуултад хариулах уу?
Мэдээж хардах эрх бүгдэд байгаа. Энэ эрхээ эдэлж болно. Гэхдээ энэ нь баримт нотолгоотой байх ёстой. Хоёрдугаарт, миний хэлж ярьж байгаа зүйл, бидний хийж байгаа тэмцлийг агуулга талаас нь сайн хараасай гэж би хүсч байна. Өмнөх тэмцэгчид чинь ингэж баахан юм ярьж байгаад л хүрэх хүрэх зорилгодоо хүрээд явчихдаг шүү дээ үгийг би олон сонслоо.
Өмнөх тэмцэгчид маань эрх баригчид муу байна, бид илүү сайн байж чадна гэж тэмцсэн. Бидэнд бол өнөөдөр эрх мэдэлд байх нь сонин биш. Эрх мэдлээр дамжуулж юу хийж байгаад нь бид анхаарлаа хандуулж байгаа. Эрх мэдэлтнүүдийг хянадаг эрх мэдлийг ард түмэндээ шилжүүлж авъя гэж л тэмцэж байгаа. Төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагад шилжүүлэх.
Ердөө л энэ. Иргэдэд хяналтыг атгуулж байж юм зөв голдирлоороо явна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Биднийг юу ч гэж хардсан бид энэ зорилгоосоо ухрахгүй. Төрд хяналт байхгүй байна. Төрд хяналт байхгүй учраас өнөөдөр Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдыгаа дагуулж шорон хэсээд хууль зөрчөөд явчихаж байна шүү дээ.
Нийгэм улам л өвчилж байна. Энэ өвчин бүр хууль хяналтын байгууллагадаа оччихоод байна.
Ард түмэн чинь маш сайн тунгааж чаддаг, тэгээд гэсгээе гэснээ гэсгээж чаддаг ийм том хүч шүү дээ
-УИХ-ын гишүүний тухай хууль бий. Тэр хуулинд УИХ-ын гишүүн хүн хаана ч нэвтэрч, хэнтэй ч уулзах эрхтэй гэж хуульчилсан байгаа. Энэ утгаараа хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм биш үү?
Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гээд л байж байна шүү дээ. Энэ хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн шүү дээ. Х.Тэмүүжин сайд цагдаагийн хурандаа нарыг хоморголж халсан талаараа телевизээр тайлбар өгч байна лээ.
Хууль сахиулна гэдэг бол хууль зөрчихийн нэр бишээ гэж хэлж тайлбарлаж байна лээ. Би 100 хувь санал нэг байна. Тэгээд өөрт нь бас хэлмээр байгаа байхгүй юу. Хууль^ зүйн салбарыг удирдана, хууль зүйн салбарыг шинэчилнэ гэдэг хууль зөрчихийг хэлэхгүй ээ.
Үнэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх байлаа гэхэд бүрэн эрхийг буруу зүйлд ашиглаж болохгүй ээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тооцоо бодно гээд мэдэгдэх байх.
-Хууль зүйн салбарын сайдын амнаас тооцоо бодно гэдэг үг гарах сонин л харагдаж байна лээ.
-Яахав дээ, ийм нэг муу хүн ганц нэг хүнтэй бол тооцоо бодож чадах л биз дээ. л биз дээ. Бүх ард түмэнтэй тооцоо бодож чадахгүй шүү дээ. Энэ хүн өөрийгөө эрх мэдэлтэй байна, мундаг байна, дийлдэхгүй гэж бодож болно. Гэхдээ ард түмэн чинь тэнэг биш.
Ард түмэн чинь маш сайн тунгааж чаддаг, тэгээд гэсгээе гэснээ гэсгээж чаддаг ийм том хүч шүү дээ. Би ахин хэлье. Би Х.Тэмүүжинтэй ямар ч өс хонзон байхгүй. Ямар ч хувийн асуудал байхгүй. Хууль зүйн салбарын төлөө сайн юм хийж чадахгүй бол муу юм хийхээ зогсоогооч л гэж хэлмээр байна.