Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр
2014.09.11
Л.Гантөмөр: Хүүхдийн зохиолд уран бүтээлчдийг уруу татах нь хамгийн том даалгавар
Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан утга , зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг уран бүтээлчдийн дунд хоёр сарын хугацаатай зарласан билээ. Уралдаанд шалгарсан уран бүтээлчдийг БШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Л.Гантөмөр шалгарсан бүтээлийн эздэд баяр хүргэж, батламж гардуулсан юм. Мөн энэ үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөр ингэж ярилаа.
-Уралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
Уралдааны зорилго бол хүүхдийн зохиолд уран бүтээлчдийг яаж уруу татах вэ гэдэг хамгийн том даалгавар байсан. Бид даалгавраа биелүүлсэн.
Учир нь 300 гаруй уран бүтээлч оролцсон нь уралдааны хамрах хүрээ өргөн байсныг харуулж байгаа юм. Бид энэ уралдааны ачаар олон сайхан бүтээлтэй боллоо.
-Нийт 125 бүтээл шалгаруулах байснаас 61 бүтээл шалгаруулсан гэсэн. Үлдсэн бүтээлийг дахиж шалгаруул уу?
300 гаруй уран бүтээлч оролцлоо
Дахиад шалгаруулж болно. Саяын шалгаруулалтад оролцсон хүүхдүүд, зохион байгуулагчидтай хамтран шийдвэр гаргана.
-Яамнаас бүтээлийн хэвлэн нийтлэх эрхийг авна гэж байна. Бүтээлийг нь хэвлээд гаргачихаар зохиолчдын бүтээлээ худалдаалах зах зээл хумигдана. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?
Уран бүтээлчдэд хэвлэн нийтлэх эрх нь байгаа. Бид хэвлээд ард түмэнд үнэгүй тараачихгүй. Зөвхөн сургуулийн орчинд ашиглана. Ер нь сурах бичгүүд дээр том том зохиолчдын бүтээлийг гаргадаг шүү дээ.