Д.Батцогт: 24 хүүхэд улирал бүр дүнгээ ахиулсаны төлөө тэтгэлэг авна
УИХ-ын гишүүн, "Ховдын Ирээдүй" сангийн тэргүүн Д.Батцогт
2014.09.02

Д.Батцогт: 24 хүүхэд улирал бүр дүнгээ ахиулсаны төлөө тэтгэлэг авна

Өнөөдөр УИХ-ын гишүүн, "Ховдын Ирээдүй" сангийн тэргүүн Д.Батцогт Улсын чанартай олимпиадад өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзан сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө. Энэ үеэр Д.Батцогт гишүүнтэй ярилцлаа.

-"Ховдын Ирээдүй" сангийн үйл ажиллагааны талаар танилцуулна үү ?

Манай “Ховдын Ирээдүй” сан байгуулагдаад  жил болж байна. Сангийн хувьд хүүхдийн боловсрол руу хандсан үйл ажиллагааг түлхүү хийдэг. Өнөөдрийн хувь улсын чанартай олимпиадад эхний гурван байрт орсон Ховд аймгийн 11-н сурагчдыг хүлээн авч сангийн нэрэмжит тэтгэлэг олголоо.

Хамрагдсан хүүхдүүдэд оюутан байх хугацаанд нь тэтгэлэг үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн турш “Ховдын Ирээдүй”  сангаас эдгээр хүүхдүүдэд мөнгөн тэтгэлэг олгогдоно. Мэдээж ирэх жилээс энэ тоо нэмэгдэж нилээд том төсөл болох байх гэж бодож байна

-Ер нь энэхүү тэтгэлэгт зөвхөн оюутан гэлтгүй ЕБДС-ийн хүүхдүүд хамрагдах боломжтой юу ?

Энэ жил "Ховдын Ирээдүй" сангийн тэтгэлэгт 11-н хүүхэд хамрагдлаа.

Хамрагдаж байгаа. “Ховдын Ирээдүй” сан аймгийн төвийн сургуулиудтай хамтран шилдэг сурагчдад сар бүр 30 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Түүгээр ч зогсохгүй зөвхөн онц сурч байгаа хүүхдэд биш тухайн улиралдаа сурлагын онцгой ахиц гаргасан сургууль тус бүрийн нэг хүүхдэд сангийн нэрэмжит шагналыг өгнө.

Ховд аймаг 24-н сургуультай тиймээс нийт 24 хүүхэд улирал бүр дүнгээ ахиулсны төлөө тэтгэлэг болгож мөнгөн шагнал авна. Энэ нь бүх хүүхдүүдэд боломж олгож байгаа хэрэг юм.

-“Ховдын-Ирээдүй” сан өөр ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна вэ ?

Бид нар зөвхөн сурагч нарт биш тэдний багш нарын эрүүл ахуй, мэдлэг чадварт нь зориулж “Шохой” гэдэг төслийг хэрэгжүүлж байгаа.Үүний хүрээнд Ховд аймгийн багш нартай хамтран ажилладаг. Түүнчлэн урлаг, спорт зэрэг олон салбарт “Ховдын Ирээдүй” сан томоохон хөрөнгө оруулалт хийж байна.

-Тэтгэлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг ямар шалгуураар хамруулж байгаа вэ ?

“Ховдын-Ирээдүй” сан болон Ховд аймгийн Боловсролын газартай хамтраад гаргаж байгаа. Тэгэхгүй бол танил талаараа авдаг зэрэг асуудал гардаг учраас тэдгээр хүүхдүүдийн дүнг харьцуулан үзэж байж тэтгэлэгт хамруулсан.

Ер нь цаашдаа боловсролын салбарт илүү том хүрээг хамарсан санал, санаачлагууд гаргаж, ажил хэрэг болгоно.

“Ховдын Ирээдүй” сангийн тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдтэй ярилцлаа.

МУИС-ын нэгдүгээр дамжааны оюутан Т.Бэлгүтэй

МУИС-ын нэгдүгээр дамжааны оюутан Т.Бэлгүтэй:

"Би Ховд аймгийн Жаргалант сумын англи хэлний олимпиадад нэгдүгээр байр эзэлж энэхүү тэтгэлэгт хамрагдсан. Одоо МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн багц ангид элсэн суралцаж байна. Ховдын Ирээдүй сан болон Батцогт гишүүндээ баярлалаа гэж хэлмээр байна"

АШУҮИС-ын нэгдүгээр дамжааны оюутан Л.Содбилэг:

"Юуны түрүүн Батцогт гишүүндээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид нарын хувьд орон нутгаас ирсэн болохоор эхний жил  нилээд хүнд байна. Тийм бид нарт туслаад тэтгэлэг олгож байгаад нь их талархаж байна.

АШУҮИС-ын нэгдүгээр дамжааны оюутан Л.Содбилэг

Цаашдаа энэ ажил улам өргөжөөд олон хүүхдүүд тэтгэлэг аваасай гэж бодож байна. Миний хувьд АШУҮИС-д элсэн суралцаж байгаа. Би аймгийн англи хэлний болон химийн олимпиадад тус тус гуравдугаар байранд ороод энэхүү тэтгэлэгт шалгарлаа."