Ахмад дайчин Ц.Лувсандоржид Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хүндэтгэл үзүүлллээ.
2014.09.04

Aхмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ

Халх голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчин Ц.Лувсандоржид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл хүндэтгэл үзүүлллээ.

Ц.Лувсандорж гуай өдгөө 94 насыг зооглож байгаа бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан байна. Түүний энэхүү гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Д.Сүхбаатарын одонгоор шагнажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.