Олон улсын Гэр бүлийн өдрөөр шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа
Олон улсын Гэр бүлийн өдрөөр шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа
2014.05.15

Олон улсын Гэр бүлийн өдрөөр шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа

Гэр бүл, хүн ам зүйн асуудал Монгол төрийн бодлогын төвд байсаар ирсэн уламжлалтай. Энэ ч утгаараа 2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.

Харин өнөөдөр Олон улсын Гэр бүлийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг” Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан улсын шилдэг есөн гэр бүл шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.  Шилдэг гэр бүлийн шалгаруултад нийт 180 гэр бүлээс 2014 оны “Шилдэг гэр бүл”- ээр есөн  гэр бүлийг  шалгарууллаа.  Үүнд:

  •    “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл
  •    “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл
  •    “Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл
  •    “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл
  •     “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл
  •     “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл
  •     “Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл
  •     “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл
  •   “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д. Дэлгэрсайханы гэр бүл тус тус шалгарсан юм.