Хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг өргөн барив
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
2014.03.31

Хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг өргөн барив

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдод  өнөөдөр өргөн барилаа.

Уг илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг ажээ.

Энэ удаагийн илтгэлд барилгын салбар дахь аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулсан юм байна.