2013.09.13

Орхон аймагт хойд бүсийн сургалт боллоо

МҮЭХ-ны Ээлжит бус XXI их хурлаас дэвшүүлсэн сумын ҮЭ-үүдийг бэхжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны чадавхийг дээшлүүлэх, хөдөөгийн хөдөлмөрчдийн хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулахаар бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа.

Эхнийх нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон бол ээлжит сургалт энэ сарын 6-7-нд Орхон аймагт боллоо.

Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн сумдын ҮЭ-ийн холбооны дарга нарын сургалт семинарт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөр сонины сэтгүүлч Д.Энхтэгш, ТВ-5 телевизийн уран бүтээлчид оролцоод иржээ.