ИТХ-ын дарга Ц.Батхүү “ Шавь” цогцолбор сургуулийн нээлтэд оролцлоо
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Шавь цогцолбор сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хүүхэд багачуудаа эрдмийн өргөөндөө хүлээн авлаа.
Шавь цогцолбор клиник сургуульд 8 жилийн 30-р сургууль, 10 жилийн 69-р сургуулиуд багтаж, хичээлийн 3 байрандаа нийт 3500 гаруй сурагчдад боловсролын үйлчилгээг үзүүлдэг байна.
Шавь цогцолбор клиник сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү, дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ө.Алдармаа болон БНСУ-ын Боловсролын газраас ирсэн зочид төлөөлөгчид оролцлоо.
Хурлын дарга Ц.Батхүү хүүхэд багачуудад хичээл, сурлагын амжилт хүсээд шинээр баригдах сургуулийн газрын асуудал шийдэгдсэн тул ирэх онд шинэ хичээлийн байртай болох тухай баяртай мэдээг дуулгасан юм. Тус сургуульд 1-12 дугаар ангийн нийт 103 бүлэг хичээллэж байгаагаас 15 нь шинээр нэгдүгээр ангид элсэн орсон 6 настнуудын анги байна.