С.Эрдэнэ, С.Одонтуяа нар тойрогтоо ажиллалаа
цагдаагийн хоёр хэлтэст пургон маркийн авто машин хоёр, өсөн мотоцикль, хоёр суурин станц хүлээлгэж өгсөн юм
2014.08.20

С.Эрдэнэ, С.Одонтуяа нар тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар өчигдөр тойрогтоо ажиллалаа. Тэд улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй 100 ортой эрүүл мэндийн төвийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцсан юм.

Энэ объөктыг өнгөрсөн зургаадугаар сард хүлээлгэн өгөх ёстой байсан ч тодорхой шалтгаанаас хамаарч хойшилсоор байгаа юм байна. Тухайлбал, барилгын ажлыг эхлэх явцад газар чөлөөлөх асуудал шийдэгдээгүйгээс жил гаруй хугацаа алджээ.

Харин одоо барилгын ажил санхүүжилтгүй болсноос гацсан хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс тайлбарласан юм. Мөн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутуу байгаагаас шалтгаалж маш их хугацаа алдаж байгаагаа ч тэд дуулгалаа.

Гишүүд үүнээс гадна Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст автомашин болоод шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцлоо. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор цагдаагийн хоёр хэлтэст пургон маркийн авто машин хоёр, өсөн мотоцикль, хоёр суурин станц хүлээлгэж өгсөн юм.