11 дүгээр хорооллын уулзвар хүртэл баригдаж байгаа Бээжингийн гудамжны замын ажилтай танилцлаа.
2014.08.08
Бээжингийн гудамжны замын ажил өвөл дуусна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр авто замын ажлын явцтай танилцахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл хотын дарга ШУТИС-ийн хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл баригдаж байгаа Бээжингийн гудамжны замын ажилтай танилцлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн тус авто замын ажлын гүйцэтгэл одоогоор 65 хувьтай аж. Бүрэн ашиглалтад орох хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын 30-н юм байна.
Нийт 0.9 км авто замд өргөтгөл хийж байгаагийн зэрэгцээ авто зам доогуурх инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугам хоолой зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байгаа гэнэ.
Уг авто зам барихад шаардагдах хөрөнгө БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас гарчээ. Нийт 59.8 сая юанийн хөрөнгө гарчээ.