Нийслэлд хийж буй авто замын бүтээн байгуулалттай танилцлаа
Засаг дарга өнгөрсөн долоо хоногт нийслэлд хийж хэрэгжүүлж байгаа авто замын бүтээн байгуулалтай танилцсан байна.
Энэ үеэрээ зураг төслийг нь дутуу хийснээс болоод хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарсан. Мөн газар чөлөөлөх тал дээр иргэдтэй тохиролцож чадаагүй байгаагаас бүтээн байгуулалтын ажил нь саатсан зэрэг хэд хэдэн асуудлын талаар гүйцэтгэгч байгууллагуудын тайлбарыг сонссон байна.
Дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай өнөөдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцжээ. Авто замын бүтээн байгуулалтыг ажлыг эхлэхдээ зураг төсвөө дутуу гүйцэтгэснээс болж ажил нь зогсоод байгаа газар бол Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл зургаан километр авто зам юм.
Зурагт тусгагдаагүй шугамын ажил хийхийн тулд нийслэлийн засаг даргын багцаас 81 сая төгрөг гаргах асуудал хурлаар хэлэлцлээ. Мөн Бээжингийн гудамжны засвар дахь 300 сая төгрөг ч нийслэлийн хөрөнгөөс гаргах санаатай байгаагаа нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийг хариуцсан орлогч дарга танилцуулсан юм
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?