УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.08.19

УИХ-ын гишүүн Х.Баттулга тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Галуут сумд энэ сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан Хоёр түмэн сарлагийн баярТөр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөнд оролцов. 

Галуут сумаас эхлэн хангайн бүсийн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдраг сумдын төрийн байгууллага болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаа, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, дээрх сумдын удирдлагуудтай уулзан орон нутагт тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлийг нь сонсжээ.

Тэрээр мөн Галуут сумд зохион байгуулагдах Хот төлөвлөлт, төвлөрсөн дулаан хангамж сэдэвт зөвлөгөөнд оролцох юм байгаа аж.