2025.01.09

БАЯНХОНГОР АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТТАЙ ОРОН НУТГИЙН ЖИШИГ АМБУЛАТОРИТОЙ БОЛНО

Баянхонгор аймаг 2025 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, орон нутгийн хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж тохижилтын ажлыг хурдасгаж байна.