АХХ-ны Зүүн бүсийн чуулга уулзалт боллоо
Монголын Зүүн хязгаар Дорнод аймгийн Буйр нуурын эрэгт боллоо. Чуулганаар уул уурхай, эдийн засаг, төмөр замын олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэ удаагийн бүсийн чуулга уулзалтад Монголын зүүн хил Дорнод аймгийн Буйр нуур дээр болж байгаа нь ихээхэн онцлог болж байна. Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн гурван аймаг дээр Говь-Сүмбэр, Дорно-Говь аймаг нэгдээд хотын есөн дүүргээс төлөөлөгчид ирж оролцож байгаа.
"Баялагаа бүтээж монголоо шинэчлье уриан дор зохион байгуулагдсан тус чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцлоо. Зүүн бүсийн хөгжүүлэхэд аймгууд хэрхэн оролцож байгаа тэдэнд ямар асуудал тулгарч байгааг хэлэлцлээ.
Тухайлбал эдийн засгийн клуб хөгжил, амьдрах ухааны клубууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулж хөгжлөөрөө түүчээлж байгаа Сүхбаатар зэрэг аймгаас туршлага судлах олон арга хэмжээ болсон юм.
Тус чуулганыг зохион байгуулснаар Ардчилсан хүчний холбооны гишүүнчлэлийн цар хүрээг өргөжүүлэх Зүүн бүсэд ямар бүтээн байгуулалт хэрэгтэй байгаа, хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн гарц шийдлийг олох улмаар УИХ, Засгийн газраас түвшинд авч хэлэлцэх олон талын зорилготой байсан юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?