Г.Шийлэгдамба: Шударга ёс бүлгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх шаардлагатай
"Энэ өдөр зочин"-ы ярилцлагын цагаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож байна.
-МАХН-ынхан Хангайн бүсийн чуулга уулзалтад Шударга ёсны аянг өнгөрсөн амралтын өдөр хийгээд ирсэн. Энэ уулзалтаар та бүхний хөндсөн асуудал юу байв?
Энэ зуны турш манай намынхан дотоод үйл явдалтай холбоотой тодорхой ажлуудыг төлөвлөсний нэг хэсэг нь бүсүүдийн чуулга уулзалт байсан.
Таван бүсийн зөвлөлгөөнөөр юуны өмнө дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа авч хэлэлцлээ.
Үүнд МАХН-ын үзэл баримтлалыг цааш нь түгээн дэлгэрүүлэх, социал демократ үзэл баримтлалын чиглэлээр нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлэх нь МАХН-ын гишүүд дэмжигчдийн хувьд анхаарч ажиллах ёстой зүйл.
Өнөөдөр нийгэм эдийн засагт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг намын үзэл баримтлал болон эдийн засгийн өөр бусад асуудлын хүрээнд авч үзэж тодорхой шийдлүүдийг гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.
Түүнээс гадна УИХ-ын үйл ажиллагааг МАХН-ын хувьд Шударга ёсны таван хувьсгал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр тулгуурлан дүгнэх ёстой. Шударга ёс бүлгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх шаардлагатай.
Мөрийн хөтөлбөрийнхөө асуудлыг бид хэлэлцэж байна. Үүнээс гадна намын амьдрал учраас намын дотоод амьдралын асуудал, ололт амжилтаа ч хөндөн ярьж байна.
Хэлэлцүүлгээс гарсан санал болон анхан дунд шатны байгууллагаас гаргасан санал бодлыг нь үндэслэн дараагийн шатны МАХН-ын их бага чуулганаар ярилцах болно.
-Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулах эвслийн бүлгүүдийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэрхэн харж байна вэ. Хамтарсан гэдэг нэрийн дор цөөхөн байр суурьтай болчихоод байгаа юм биш үү?
Намын ерөнхий нарийн бичгийн хувьд УИХ болон Засгийн газар гээд бусад чиглэлүүдэд тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?