Г.Шийлэгдамба: Манан байгуулахыг эрмэлзсэн хүчтэй бүлэглэл байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.13

Г.Шийлэгдамба: Манан байгуулахыг эрмэлзсэн хүчтэй бүлэглэл байна

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ    амралтын өдрүүдэд танай намынхан “Шударга ёс”-ны хурлаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулсан. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?

-МАХН-ын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдээ хамруулсан         бүсийн чуулганыг зохион байгуулж байна. Үүний хүрээнд Архангай аймгийн Өгий нуурын эрэгт хангайн бүсийн чуулган зохион байгууллаа. Чуулганд хангайн бүсийн дөрвөн аймгийн МАХН-ын дэмжигчдийн төлөөлөл оролцсон.

Бид энэ чуулганаар гурван асуудлыг хэлэлцэж, тодорхой санал бодлуудыг нь сонслоо.

Мөн дэвшүүлсэн асуудлаас гарах арга зам, гарцуудыг тодорхойлсон.

Хэлэлцсэн эхний асуудал бол, намынхаа үзэл баримтлал, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, Монгол Улсын ирээдүйн хөгжилд улс төрийн намуудын үзэл баримтлалтай холбоотой эерэг болон сөрөг нөлөөллийн тухай.

Тэр тусмаа МАХН-ынүзэл баримтлалд өнөөгийн төр засгаас гарч байгаа шийдвэрүүд хэрхэн уялдаж байна вэ. Үүн шиг УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбож авч хэлэлцлээ. Эдгээр мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын хэрэгжилт өнөөдөр ямар төвшинд байгаа вэ зэргээр нэлээд өргөн хүрээтэй хуралдсан.

Дараагийн асуудал нь намын дотоод асуудалтай холбоотой хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар хэлэлцсэн. Энэ дотроо өнгөрсөн зургаадугаар сард МАХН-ын удирдах ажилтны зөвлөлгөөнөөр хэлэлцсэн УИХ-д суугаа гишүүд болон хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа салбар хариуцсан сайд нарынхаа үйл ажиллагааны талаарх үнэлэлт дүгнэлтээ тодорхойллоо.

Хамгийн сүүлийн асуудал бол Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал. Энэ нөхцөл орон нутгийн ард иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдээсээ тодорхой мэдээллийг авлаа. Энэ дотроо Засгийн газар, улс төрийн намуудын үйл ажиллагаанд ард иргэдийн зүгээс өгч буй санал бодлыг сонслоо.

-Танай намын зүгээс саяхан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргах шалтгаан юу байсан юм бэ?

-МАХН-ын гүйцэтгэх товчоо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цаг үеийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлыг хэлэлцээд намын зүгээс мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингээд нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг гаргасан байгаа.

Уг мэдэгдэлд ганц, нэг асуудал гэлтгүй, Монгол Улсын улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл, ирээдүйд гарч болзошгүй хорт нөлөөний талаар дурьдсан. Өөрөөр хэлбэл. Улс төрчдийн гэдэг ч уу тодорхой улс төрийн бүлэглэлийн улс орны хүндрэлтэй нөхцөл байдлыг ашиглан цаашид бий болгох гээд байгаа санаархал, үүнээс үүсч болох болгоомжлол, эмзэглэлтэй холбоотойгоор энэ мэдэгдлийг гаргасан.

Нөгөө талаар МАХН-ын үйл ажиллагаа, намын даргын нэр хүнд, гишүүдийн итгэл үнэмшилд хохирол учруулах, зохион байгуулалттай асуудал гарч байгаа.

Энэ бол намын байртай холбоотой асуудал. Үүнийг тойрсон гадна, дотны нөлөөлөл.

Тэгээд хууль хяналтын байгууллагад тавьж буй гомдол. Үүний цаадах улс төрийн ашиг сонирхол байгаа талаар мэдэгдэлд дурьдсан.

-Тэгэхээр МАНАН байгуулагдах талаар яриа үнэний хувьтай гэсэн үг үү?

-МАНАН байгуулахыг эрмэлзэж байгаа маш хүчтэй эдийн засаг, улс төрийн бүлэглэл байна. Байдал ийм байна гэдгийг ард иргэд мэдэж байх ёстой. Үүнийг хөшигний ард шийдэж болох зүйл. Энэ бол олон нийтэд, нийгэмд ил тод мэдээлж байх ёстой зүйл гэж манай намын зүгээс үзсэн.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ- ын дэд дарга Л.Цог мэдэгдэл хийх үеэр “МАХН-Шударга ёс эвсэл УИХ-д 11 суудалтай ч аливаа асуудлыг гаргаж тавиад шийдвэрлүүлж дийлэхгүй байна” гэсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ дахь Шударга ёс эвслийн гишүүдийн тоо бусад улс төрийн намуудын төлөөлөлтэй харьцуулахад бага. УИХ-д аливаа шийдвэрийг олонхиороо гаргадаг.

Тэр утгаараа Шударга ёс эвслийн гишүүдийн гаргаж байгаа санал, хуулийн төсөл, улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн үүссэн нөхцөл байдлаас гаргах арга замын талаар хэлэлцэх шатанд харьцангуй ач холбогдол өгөхгүй байдлаар хандаж байгаа нь үнэн.

Тийм ч учраас хаврын чуулганы үеэр “Яагаад Шударга ёс эвслийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх жагсаалтад оруулахгүй байгаан” гэж тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдөр зөвхөн улс төрийн намуудын хамтын ажиллагаа гэвэл нэг ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагаа байж болохгүй.

Тэр тусмаа энэ засгийг хамтарч байгуулсан улс төрийн намуудын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, харилцан улс төрийн соёлтой байх ёстой юм. УИХ-ын гишүүдийн цаана байгаа сонгогчид буюу ар түмний эрх ашиг 1эж байгаа. Аль ч намын мөрийн хөтөлбөрт орсон нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай ард түмний эрх ашгийн асуудлыг адилхан авч хэрэгжүүлзк ёстой юм.

Өөрөөр хэлбэл, харилцан улс төрийн соёлтой байх ёстой юм. УИХ-ын гишүүдийн цаана байгаа сонгогчид буюу ар түмний эрх ашиг гэж байгаа. Аль ч намын мөрийн хөтөлбөрт орсон нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай ард түмний эрх ашгийн асуудлыг адилхан авч хэрэгжүүлэх ёстой юм.

Түүнээс биш дотроо байгаа төлөөллийн бүтцээр хамааруулж асуудалд хандах нь буруу. Тиймээс АН-ынханд бид энэ асуудлыг тавьж байсан. Үнэхээр зөв зүйтэй гэж үзвэл цөөнхийн тавьсан асуудлыг ч авч шийдвэрлэж байх үйл ажиллагаа УИХ-д хэрэгжих хэрэгтэй. Өрсөлдөөн зөвхөн сонгуулийн үеэр л байх ёстой.

Ард түмний сонголтоор сонгууль явагдаж дууссаны дараа хамтын ажиллагаа чухал юм. Энэ хамтын , ажиллагааны гол чиглэл нь эх орны эрх ашгийн төлөө нэгдмэл байх явдал. Ийм л зөв зүйтэй улс төрийн ажиллагааг бий болгох шаардлага тулгамдчихаад байна. Энэ асуудлыг шийдэж чадаагүй учраас өнөөдөр нийгэм, эдийн засаг хүнд нөхцөлд орчихоод байна.

Энэ байдлаасаа гарч чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эдгээр асуудлыг хойш нь татах, УИХ-ын чуулган үр дүнгүй болох. Улстөрчид нь асуудал шийдэх гарц ярихаасаа илүү муудалцах, албан тушаалын сонирхлын үүднээс асуудалд хандах ийм байдал руу түлхээд байгаа юм.

-Эдийн засгийн байдал хүндэрсэн нь улстөрчдийн хийрхэлээс үүдэлтэй гэж ажиглагчид тайлбарлаж байгаа шүү дээ.

-Эдийн засагчид, эрдэмтэд, судлаачид гээд нийгмийн бүх бүлгээс ирж байгаа саналуудыг улстөрчид анхааралдаа авч, өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хиймээр байна. Тэгэхийн оронд бүх зүйлийг улс төрийн хүрээний хэдхэн хүн мэдэж байгаа юм шиг аягладаг.

Тэдний гаргаж байгаа шийдвэрүүд нь зөв зүйтэй үр дагавар авчирахгүй гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа учраас ийм шүүмжлэл гарч байгаа юм. Улстөржилтөөс үүссэн эдийн засгийн эерэг үр дүн хаана байна. Хэт хийрхэл нийгмийн сэтгэл зүйд тайван амгалан амьдрах итгэл үнэмшил бий болгож чадаж байна уу гэхээр чадахгүй.

Мөн нэг асуудал үүсэхээр намыг буруутгадаг. Эсвэл зарим нэгэн улстөрчдөд бүх муу юмыг тохож, улс төрийн хэлмэгдүүлэлт зохион байгуулдаг.

Үүндээ хууль хяналтын байгууллагын хүмүүсийг оролцуулж, нийгмийг айдас хүйдэст автуулдаг явдал улс төрөөс шууд хамааралтай. Улс төрийн хүрээний гаднаас ирж буй шүүмжлэл зэрэг эмзэглэж байгаа асуудлыг анхаарч авч үзэж үйл ажиллагаагаа явуулахгүй бол өнөөдрийн хар бараан зүйлээс гарах бус улам чарлуулж байгаа юм.

-Та нэг ярилцлагадаа дурьдсан байсан. Зөвхөн Засгийн газарт бус УИХ-д бас хариуцлага тооцох ёстой гэж. Ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Энэ бол миний хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа илэрхийлж байгаа байр суурь. Би юуг хэлсэн бэ гэхээр ард түмний эрх ашиг гэж байх ёстой. Ард түмний эрх ашгийг төлөөлж байгаа төлөөлөл нь УИХ юм. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Мөн Засгийн газрыг хуулийн хүрээнд ажиллах бүх нөхцөлийг нь бүрдүүлж, хариуцлага тооцох ёстой субьект нь УИХ байдаг. УИХ-ын баталсан хуулийн хүрээнд Засгийн газар үйл ажиллагаа явуулах ёстой. Засгийн газрын үрдэг мөнгийг УИХ баталж өгдөг.

Тэр баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг эргээд хянах ёстой. Тэгэхээр бүх асуудлын буруутан Засгийн газар гэж үзэж байгаа бол буруу.

Эсвэл хэн нэгэн сайд руу хандуулах нь бас л өрөөсгөл. Нэг хүнтэй хариуцлага тооцоод дараа нь дахиад л асуудал гарна. УИХ өөрөө үр дүнтэй хариуцлагатай ажиллахгүй бол байдал өөрчлөгдөхгүй.

Бидэнд цаасан дээр хараар бичсэн хууль хангалттай бий. Гэтэл тэрийгээ хэрэгжүүлэх хүсэл байдаггүй. Үүнээсээ болоод төр засагт итгэх итгэл үнэмшил өдрөөс өдөрт унаж байна. Үүнийг улс төрийн намууд хамгийн ихээр мэдэрч байгаа.

Улс төрийн нам нийгмийн бүх шатанд төлөөлөгчтэй байдаг. Энэ итгэл үнэмшил буурч байгаагийн ганц буруутан нь ганцхан Засгийн газар биш. Мөн хариуцлага тооцохын зэрэгцээ өөрсдөө хариуцлага хүлээдэг улс төрийн соёл улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүдэд ямар төвшинд байх ёстой юм бэ. Үүнийг бодолцох хэрэгтэй.

-Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчин өөрийн зөвлөхтэйгөө уулзсан явдал улстөрчдийн хуулиа мөрддөггүйн жишээ мөн үү?

-Энэ нь Төрийн тусгай байгууллагуудын тодорхой хуулийн хүрээнд шалгаж байгаа асуудал юм билээ. Энэ дээр улс төрийн намууд үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй.

-Н.Энхбаяр даргад дахин эрүүгийн хэрэг үүсгэж, танай намын байрыг битүүмжилсэн түүнийг эргэж ирэхээс болгоомжилсон үйлдэл гэж харж байгаа бололтой. Үнэн үү?

-Тэгж ойлгогдох нөхцөл байгаа. Энэ байрыг 3-4 жилийн өмнө АНУ- ын иргэдээс иргэний эрх зүйн хүрээнд тодорхой гэрээ хэлцэл хийж авсан. Энэ чинь иргэний хэргээр шийдвэрлэх асуудал. Гэтэл өнөөдөр иргэний хэргийн асуудлыг эрүүгийн хэргийн хүрээнд гаргаж тавилаа. Мэдээж мгомдол гаргасан учраас шалгаж байгаа байх.

-Засгийн газрын “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжих хугацаа хэдхэн хоногийн дараа дуусна. Гэтэл олон нийтийн зүгээс маш шүүмжлэл дагуулж байна. Танай намын зүгээс энэ хөтөлбөрийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Эхлээд Засгийн газраас энэ хөтөлбөрийн тайлангаа гаргах байх. Улмаар сөрөг хүчин тайланд үнэлэлтээ өгнө гэж бодож байна. Үүний дараа бид бас байр сууриа илэрхийлнэ. Бид намынхаа хүрээнд ярьсан нь үнэн. Өнгөрсөн амралтын өдрөөр хийсэн чуулганаараа Засгийн газрын болон УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх талаар ч ярилцсан.

-Ярилцсанд баярлалаа.