“Эзэн-100” хөтөлбөр үр дүнгээ өгсөн
“Эзэн-100” хөтөлбөр хэрэгжсэнээр ямар ажил амжуулсныг сонирхлоо. Гадны хөрөнгө оруулагчид мөнгөө оруулах сонирхолтой байгаач манайд, бэлэн үндэсний бүтээн байгуулалтын төслүүд байхгүй нь асуудал болжээ.
“Эзэн-100”ын хугацаа дуусч байгаач хийх ажил нь урагш явсан уу гэсэн асуулт бодитойгоор үлдэж байна.
Энэ 100 хоногт эдийн засгийн гэнэт өргөс авчихсан юм шиг сайхан болж ажилчдаа цохотгож эхэлсэн компаниуд сэргэнэ гэж байхгүй.
Энэ ч үүднээс уул уурхай дагасан эдийн засгийг сэргээх үүднээс ашигт малтмалын хайгуулын лиценз олголтыг хамгийн эхлээд сэргээсэн.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр энэ онд улсын төсөвт 1-1,5 тэрбум хүртэлх ам долларын орлого хөрөнгө төвлөрөх боломжтой болох юм.
Түүнчлэн хэд хэдэн томоохон дэд бүтцийг санхүүжилтыг шийдвэрлээд байна.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн “Эзэн-100” хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан: 1,3 тэрбум төгрөгний өртөгтэй Дулааны тавдугаар цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурсан байгаа.
Мөн үүнээс гадна дөрвөн том концессын гэрээнд гарын үсэг зурсан. Гол нь бодит төсөл байснаар хөрөнгө оруулалт орж ирнэ. Бид өнөөдөр байгаа хамгийн сайн боловсруулагдсан төслүүд дээр анхаарч ажилласан.
Энэ ажилд ойрын хөрөнгө оруулалтыг урсгалыг ойрын өдрүүдэд нээж байгаа гэж үзсэн гэв.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?