Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.07.22
Ц.Баярсайхан сайд орон нутагт ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын сайд Баярсайхан Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай, Булган аймагт ажиллахаар он нутгийг зорилоо.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцах юм байна.
Өвөрхангай аймгийн Богд, Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм.
Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000” айлын орон сууц” төслийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг шалгана.