Ерөнхийлөгчийнхөө дараа эрэмбэлэгддэг Жон Бэйрд
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд
2014.07.22

Ерөнхийлөгчийнхөө дараа эрэмбэлэгддэг Жон Бэйрд

Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал маргааш эхэлнэ. Түүний айлчлал Канад улсын Гадаад хэргийн сайдын төвшинд Монголд хийх анхны айлчлал болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад хэргийн сайд Л.Болдтой хэлэлцээ хийнэ. Монголчуудын хувьд хүлээлттэй байгаа нэг зүйл бол Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хийх уулзалт. Чухам энэ уулзалтаас уул уурхайтай холбоотой асуудлуудад манай улсад ашигтай эсэх нь хамаарах юм.

Жон Бэйрд нэлээд туршлагатай залуу улстөрчийн тоонд ордог юм байна.

Олон ажлууд үр дүнтэй болж байжээ.

Үүний зэрэгцээ Жон Бэйрд хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийн эрх болон гэрлэлтийг хуулиар хамгаалах асуудалд хүчтэй байр суурь илэрхийлдэг нэгэн.

Тэгвэл ижил хүйстнүүдийг дэмжиж байгааг нь шүүмжлэх хүн цөөнгүй байдаг байна. Түүний гаргасан зарим шийдвэр нь гадны орныхонд Жон Бэйрдийг эрс шийдэмгий, хүчтэй харагдуулдаг ч байж болох талтай гэнэ. Тиймээс түүнийг зарим улсын ерөнхий сайд, улс төрийн хүрээнийхэн “зоригтой удирдагч” хэмээн нэрлэдэг.

Тэрээр 2010 онд Гадаад хэргийн үүрэг гүйцэтгэгч байсан бол 2012 онд Гадаад хэргийн сайд болжээ. Жон Бэйрд улс төрийн рейтингээрээ ерөнхийлөгчийнхөө дараа буюу хоёрдугаарт жагсдаг эрхэм юм байна. Улс төр дэх нөлөөллийн хувьд ч нэлээдгүй хүчтэйд тооцогддог гэнэ. Сонирхуулахад Канадын Гадаад хэргийн сайд 1997 оноос цагаан хоолтон болсон бөгөөд зөвхөн загасны мах иддэг ажээ.