2014.07.17

Нүүрсний татварын хөнгөлөлтийг түр цуцлав

Нүүрс экспортлогч компаниуд засгийн газарт журам гарган татварын хөнгөлөлт эдлүүлэх болсон.

Гэвч экспортолсон нүүрснийхээ хэмжээг худал мэдээллэн залилах оролдлого гаргаж байгаа нь татвар, гаалийн байгууллагыг хамтран ажиллахад хүргэжээ. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадагшаа худалдаалагдаж байгаа нүүрсний хөтөлбөрийг борлуулалтын гэрээний үнэнд суурилан тооцож байгаа юм.

Тогтоол хэрэгжсэн хоёр сарын хугацаанд учир дутагдал ихээр гаргаж байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ноогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшинд тооцож тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж хэмээн үзлээ.

Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлж байгаагаар миний авсан мэдээллээр бол үнэ дээр жаахан маргаантай. Бусад өндөр үнээр авья гэж байгаа компани нүүрсээ зарчхаад, мөнгөөр нь буцааж өгье гэж ярьж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт өгч байсан. Нүүрсээ олборлоод бэлдчихсэн байгаа. Хоёр нүүрсээ ялгах хэрэгтэй юм.

Коксжих нүүрсээ төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэдэг. Монгол улсын тухайд Хятад улсад экспортын бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамгийн өрсөлдөх чадвартай яагаад гэхээр ойрхон учраас. Тэгэхээр тээврийнхээ асуудлыг шийдвэрлэх юм бол коксжих нүүрсээ нийлүүлэх боломжтой. Хүрэн нүүрсний хувьд хийжүүлээд хоолойгоор экспортлох боломжтой байгаа гэлээ.