Нээлттэй хэлэлцүүлэг
2014.04.28

Д.Дамба: Бид нүүрсний том өрсөлдөгч, тоглогч байх боломжтой

“Төмөр замгүй нүүсний үнэ цэнэ”  сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт Уул уурхай үндэсний ассоциацийн гүйцэтгэх Ерөнхийлөгч Д.Дамба болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлгээ үнэхээр Монголын эдийн засагт нэмэр болох, тэр дундаа уул уурхайн гол бүтээгдэхүүн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ёстой бол бид энэ нүүрсний зах зээлд хэр сайн тоглогч байх ёстой юм бэ гэдэг асуултаар тухайлбал Уул уурхайн ассоциацийн тэргүүн Д.Дамба гуайгаас эхэлнэ.

Өнөөдөр нүүрсний зах зээлд  хэр  том зах зээл байна. Энэ том зах зээлд хэр их нүүрсээ нийлүүлж чадаж байна. Хэр үнэд хүргэх боломж харагдаж байна вэ?

Монголы нүүрсний зах зээл нь манай урд хөрш БНХАУ юм. Энэ орны нийт импортын нүүрсний долоо орчим хувийг Монголын нүүрс нийлүүлдэг. Энд бидэнд өндөр боломж бий. Цаана нь 93 хувь байна. Гол нийлүүлэгчид нь Австрали улс байдаг.

Дээр нь Индонези, ОХУ ордог. Монгол орны хувьд өргөн уудам нутгаар Хятад улстай холбогддог, дээр нь геополитикийн хувьд ч гэсэн боломж их байдаг. Ялангуяа нүүрсний орд өөрөө Монгол орны нутгийн өмнөд хэсэгт байдаг учраас Хятадын хилд ойрхон. Хамгийн ойрхон нь 40 гаруй км, холдоо 270 гаруй км зэрэг  харьцангуйгаар ойрхон байдаг. Энэ нөхцөлд бид нүүрсний том өрсөлдөгч, тоглогч байх боломжтой.

Орос руу төмөр зам барих ямар ч шаардлагагүй.

Энд гагцхүү  төрийн бодлого, аж ахуй нэгж, байгууллагуудын чадавх, нүүрсний чанар хэрэглээ гээд нэлээд олон асуудлаас хамаарч бид гол өрсөлдөгч байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирч байгаа. Тэр дундаа нүүрсний гол өрсөлдөгч болох хэд хэдэн үндсэн шалтгаан байдаг.

Нэгдүгээрт, тээврийн асуудал, хоёрдугаарт нүүрсний чанарын асуудал, гуравдугаарт, уурхайнуудын хүчин чадлын асуудал, дээр нь нүүрсийг иж бүрэн боловсруулж, угааж,  цэвэрлэж гаргаж байгаа асуудал. Мөн түүхий нүүрс гаргах нь өрсөлдөөнд муу үзүүлэлт. Энэ болгоныг бид Монгол улсын хэмжээнд авч үзэж, тодорхой шийдлүүд гаргасан нөхцөлд өнөөдрийн байгаа долоо орчим хувийг нэмэгдүүлэх, 20-30 хувь хүртэл өсгөх боломжууд байдаг.

Улс төрд байгаа шийдвэр гаргагчид энд хошуу дүрэхээс аргагүй буруу зүйл хийчихсэн юм шүү дээ. Төмөр замын талаар баримтлах төрийн бодлого угаасаа л буруу. Төрийн бодлого, шйидвэр хэрэгжүүлж байгаа энд байгаа хоёр хүнтэй юу ярихав. Сая н.Манлай дарга зураг дээр тайлбарлаж ярьж байна. 1500 км төмөр замыг Дорнодын чиглэл рүү барина гэлээ.

Энэ өнөөгийн Монголы эрх ашиг биш. Ингэх ямар ч арга байхгүй. Бид Орос руу төмөр зам барих ямар ч шаардлагагүй. Бидэнд ямар ч мөнгө байхгүй гэж сая энд байгаа хүмүүс хэллээ. Тэгэхээр бид өнөөдөр 260 гаруй км замаа л тавья л даа. Нөгөө нүүрс худалдаж авч байгаа Хятад улс руугаа нарийн төмөр замаа тавих тухай  яримаар байна. Улс төрчид энд шийдвэр гаргаж өгөөч ээ.

Хоёрын хооронд хэсэгхэн 13 км-ийн нарийн тавиад бусад 250 гаруй км-ийг өргөнөөр тавьж, тэнд сэлгээн ачилт хийж байгаа нь утгагүй

Сая энд зургаан жил ярилаа гэв. Миний хувьд лав дөрвөн жил ярьж байна. Үнэхээр үүнийг шийдэж болдоггүй хэцүү юм уу. Яг нарийн яривал хэдэн мм-ийн л асуудал шүү дээ.  Энийг яагаад Монгол улс парламентаараа  шийдчихэж болдоггүй юм.  Энэ нь цаанаа ямар аюултай юм болчихсон юм бэ. Тэр төмөр замаар нь Хятадын цэрэг орж ирээд биднийг устгана гээд байгаа юм уу. Энэ өнөөдөр утгагүй л байгаа юм. Энэ утгагүй юм аа болиоч гэдгийг шийдвэр гаргагч улс төрчдөдөө хандаж хэлж байна.

13 км хилийн боомтын зам гээд ярьж байна. Энэ бол зүгээр л аргалж, аргацаасан, бид мэтийн хүмүүсийг дуугүй байлгах юм хийж байгаа болохоос асуудал шийдэж байгаа зүйл огтхон ч биш.  Нэгмөсөн шийдэх хэрэгтэй.  Хоёрын хооронд хэсэгхэн 13 км-ийн нарийн тавиад бусад 250 гаруй км-ийг өргөнөөр тавьж, тэнд сэлгээн ачилт хийж байгаа нь утгагүй. Ийм утгагүй зүйл байхгүй. Ингэхийн оронд зүгээр л больчихсон нь дээр.

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...