Эрдэнэс Тавантолгойн хувьцаат компаний санхүү хүнд байна
Монгол улсын иргэн бүрт хувьцаа ноогдсон Эрдэнэс Тавантолгойн хувьцаат компаний санхүү хүнд байна. Засгийн газраас 418 тэрбум төгрөгийн авлагаа авч чадахгүй байгаа тул хөгжлийн банкнаас 100 сая.ам.доллар, Арилжааны банкнуудаас 80 сая.ам.долларыг зээлсэн байна. Эрдэнэс Тавантолгой компаний үйл ажиллагаа өр дарахаас хэтэрч чадахгүй байна.
Тавантолгой орд 6.4 тэрбум.тонн нүүрсний нөөцтэй. Үүний 400 сая.тонн нүүрсний нөөцтэй Ухаа худгийн талбайд Энержи ресурс компани үйл ажиллагаа явуулж байна.
Харин Эрдэнэс Тавантолгой компани үлдэх 6 тэрбум.тонн нүүрсний нөөц бүхий Оорцог, Бортээг, Ончхараат, Цанхи гэсэн талбайн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Эдгээрээс эхний ээлжинд Цанхийн зүүн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Анх үйл ажиллагаагааг эхлүүлэх зорилгоор уг уурхайгаас гарах нүүрсийг барьцаалаад 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Хятадын төрийн өмчийн Чалько компаниас авсан.
Гэвч үүний 310 сая ам.долларыг тухайн үед хүний хөгжил санд төвлөрүүлэн эх орны хишиг болгон тараасан байдаг. Үйл ажиллагаа явуулах мөнгө нь эх орны хишиг болгоход зарцуулагдсан тул тухайн үед банкуудаас 140 орчим сая долларын зээл авч тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдгийг өнөөдөр барагдуулж дуусчээ. Гэвч хөрөнгийн эх үүсвэр дутуу байгаа тул хөгжлийн банкнаас 2013 онд 100 сая ам доллар, энэ онд 100 сая ам долларын зээлийг тус тус аваад байна. Гэхдээ хүрэлцэхгүй байгаа учраас арилжааны банкуудаас нэмэлт 80 сая ам долларыг аваад байна.
Уул уурхайн сайд Ганхуяг: "Ямар ч компани тухайн жилийнхээ бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд компаниас зээл аваад явдаг. Энэ өөрөө явж байгаа."
Засгийн газар Эрдэнэс Тавантолгойг дэмжиж хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларыг Эрдэнэс Тавантолгойн давуу эрхийн хувьцаанд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээрээ хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая.ам.долларын зээлийн төлөхгүй болсон боловч нүүрс экспортыг нэмэгдүүлэх нь том зорилт болжээ.
Мөн сайд хэлэхдээ: "Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй 3 компани нөгөө талаас боомтын цаана нь төмөр замаа аваад ирсэн Чиньхуа групп ч юм уу хамтран хамтарсан компани байгуулахыг засгийн газраас гаргасан. Хоёр орны хэлэлцээрийн тухайд хэдэн км төмөр зам гэсэн нарийн заалт байхгүй. Хоорондоо яриад шийдвэрлэдэг. 20-30 км-т л гэхэд асар их өртөг зардал хэмнэх боломж олгож байгаа. Энэ ондоо багтаагаад тавьчих болов уу"
Хүний хөгжилд төвлөрүүлсэн 310 сая ам доллар буюу 418 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой компани засгийн газраас буцаан авах ёстой. Гэвч төсвийн орлого хүнд байгаа учраас засгийн газар энэ жилдээ буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Улмаар Эрдэнэс Тавантолгой компаний жил болгон төлөөд явах татварт суутгуулаад явъя гэсэн яриа хэлэлцээрийг засгийн газартай хийжээ.