Ц.Даваасүрэн: Экспортын орлого нэмэгдсэн
Ц.Даваасүрэн: Экспортын орлого нэмэгдсэн
Зочноор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чуулган завсарлана. Та УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай улс төрч. Ер нь энэ хаврын чуулган монгол улсын нийгэм эдийн засагт ямар үр дүн өгөв.
Энэ хаврын чуулганы онцлог бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал энэ нь улс төрийн гол сэдэв байсан байх. Асуудлыг шийдэхээсээ илүү хэт улс төржих хандлага хавтгайрлаа. Сөрөг хүчин байр суурин дээрээ ирсэн байх нэг хэсэг дуу ч гарч чаддаггүй байсан. Энэ удаа бол идэвхитэй ажилласан.
Түүний үр дүн засгийн газраас янз бүрийн төлөвлөгөө хөтөлбөрүүд оруулж ирэх завгүй байлгах тэр нөхцийг бүрдүүлж өгсөн. Нэг талаасаа засгийн газар Их хуралтай хариуцлага ярьдаг тогтолцоогоо ухаарч ажиллах ёстой юм байна шүү гэсэн зүйл ажиглагдсан байх.
Улс төрийн хүрээнд засгийн газар хөдөлгөөнтэй байлаа шүү дээ. Энэ цаг үедээ шийдэх ёстой асуудлаа төгс шийдээд байна уу гэхээр тийм биш ер нь аль цаг үед. Амаар л ажил хийх гээд байхаас биш бодитой ажил хийх ёстой. Тухайлбал валютын ханшийн өсөлт юм. Өнөөдөр эдийн засгийг аваад үзвэл бүр муудчихсан юм уу гэхээр муудаагүй зүйл харагдаад байна.
Жишээ нь экспортын орлогыг таван сарын байдлаар авч үзвэл өнгөрсөн онд 1.6 тэрбумыг хийж байсан бол одоо 1.9 хувийг хийчихсэн байгаа байхгүй юу 300 сая доллараар өссөн байна. Үүнд зэс, төмрийн хүдэр, газрын тос, нүүрсний экспорт өссөн нь нөлөөлсөн. Манай экспортын орлого нэмэгдсэн байна шүү дээ. Гаднаас орж ирдэг мөнгө ч нэмэгдэж валютын орлого нэмэгдсэн.
Гэтэл яагаад валютын ханшны өсөлтөд ороод нь бүх худалдан авах чадварыг унагаад юмны үнийг өсгөчихөв гэдгийг анхаарах ёстой. Уг нь энэ чиглэлд түлхүү ажиллах ёстой байсан. Манайхан хямралыг далимдуулж гуя дагаж хүзүү гэдэг шиг өөр зүйл оруулж ирээд байгаа.
- УИХ, засгийн газар сайн ажиллаж чадаагүй ч гэсэн эдийн засагч хувь хүнийхээ үүднээс юу гэж харж байгаа вэ?
Хямралыг онилох ёстой өвчин рүүгээ бид хандаж эмчилгээ хийхгүй байгаа юм. Үүнийг яаж засах вэ гэдэг тал дээрээ засгийн газар парламент оновчтой шийдвэр гаргаж чадсангүй.
-Та асуудлыг хэрхэн харж байгаа вэ?
Үүний углуурга нь юу байна гэхээр Монгол банкны гаргасан 3 их наяд төгрөгийн мөнгө хэвлэсэн нь асуудал үүсгэж, үүнийгээ зарцуулахдаа буруу чиглэлд зарцуулчихсан. Барилгын салбар экспортыг нэмэгдүүлэхгүй шүү дээ.
Хэрвээ Монголбанк стандарт бус арга хэрэглэхдээ экспортыг дэмжих чиглэлээр импортыг орлох валютаа хэмнэх тодорхой зорилгоор асуудлаа шийдвэрлэсэн байсан бол өнөөдөр валютын ханшны хомсдолд орохгүй байх байсан.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?