Утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалтад аудит хийжээ
Төсвийн байнгын хорооны /2014.06.25/ хуралдаан
2014.06.26

Утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалтад аудит хийжээ

Төсвийн байнгын хорооны  /2014.06.25/ хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.

Мөн зээлийн хүүг бууруулахад тодорхой үр дүнгээ өгөх, хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэх, хүү буурах, арилжааны банкуудыг дэмжихээс гадна аж ахуйн нэгжид, иргэдэд дэмжлэг болох, нийт өрөнд дарамт болохгүй байх талаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Ж.Эрдэнэбат,

Д.Хаянхярваа, Д.Дэмбэрэл нар санал хэллээ

.Ингээд зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Улсын Их Хурлын Ч. Улаан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдлээ.

Дараа нь Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийлээ.

Танилцуулгад дурдагсанаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байна.

Ийм төрлийн илгээмж хүлээн авч байгаа иргэдийн хувьд дээрх төрлийн бараанд гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна.

Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд албан татвараас чөлөөлөгдөх улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн С. Баярцргт, Д. Дэмбэрэл нар энэ хуулиар иргэдэд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж байгаа учир хуулийн төслийг дэмжиж байна гээд аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй гэлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Дараа нь “ДЦС-2” түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцууллаа.

“ДЦС-2” түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор ЭБЭХЯам төслийн гүйцэтгэгчээр “ Аморе интернэшнл “ ХХК, ОХУ-ын “ Сибтерио” компанийн түншлэлийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвшөөрөл олгожээ.

Төслийн хүрээнд “ДЦС-2” ТӨХК-ийн хоёр зуух шинэчлэхээс нэг зуухыг энерги технологийн төхөөрөмж болгох ажлыг хийсэн боловч коксжсон утаагүй түлш үйдпвэрлэх төслийн үр дүн гараагүй зогссон байна.

Гүйцэтгэгч нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд улсын төсвөөс 14.058.7 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Гол дүгнэлт нь үйлдвэрлэлийн нөхцөлд туршиж үзээгүй байхад санхжүүлсэн, төслийн гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй, ажлын гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнаагүй, гүйцэтгэлийн дүнг тооцолгүй нийт төлбөрийн 90 хувийг штлжүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн М. Сономпил, С. Баярцогт, С. Ганбаатар, Ц. Даваасүрэн, Д. Ганхуяг, нар асуулт асууж, саналаа хэллээ.

Төслийг хэрэгжүүлэх шатанд ажлын болон мэргэжлийн алдаа гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, үйлдвэрлэлийн технологийн талаар захиалагчийн томилсон мэргэжлийн шинжээчийн зөрүүтэй дүгнэлт, шийдвэрийг нэгтгэн эцсийн дүгнэлт гаргах санал гарлаа

Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг Нийслэл Улаанбаатар, найман аймгийн төвд агаарын бохирдол энэ ажлаас болж буурахгүй байгааг анхааруулав.

Байнгын хорооноос дараах хоёр заалтай тогтоол гаргах боллоо. Үүнд: Засгийн газрын 161 дүгээр тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, намрын чуулганаар энэ асуудлаар эргэж танилцуулахыг Аудитын газарт даалгахаар шийдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэнШилэн дансны тухайболон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах, Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусадхуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа хэлэлцэхээр түр хойшлууллаагэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.