2014.06.16

Ө.Энхтүвшин: АН-ынхнаас өс санасан, барьцсан үг их гарах юм

УИХ-ын пүрэв гаригиын Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлы үргэлжлүүлэх хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хаврын хэлэлцсэн асуудалд МАН ажил гацааж, хойш татсан зүйл байхгүй. Гэтэл Ерөнхий сайд МАН-ыг ажил хийлгэхгүй байна гэж их ярих юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж байхад Засгийн газар огцрох гээд байна шүү гээд эсрэг кноп дарсан.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүнийг гаднаас нь томилж яагаад болоогүй юм бэ. АН-ынхны амнаас барьцсан, өс санасан үг их гарах юм. Болохгүй байгаа зүйлийг өөрчлөхийг шинэчлэл гэнэ.

Ерөнхий сайд үгийн алдаа үе үе гаргаж байна. Олон түмний санаа бодлыг судалж байж УИХ үйл ажиллагаагаа явуулна.

Гэтэл Ерөнхий сайд олон түмний санал ямар хамаатай юм бэ гэх юм. Засгийн газар УИХ-ын төдийгүй ард түмний дээр гарах нь. 100 хоногийн дотор зарим өмчийг хувьчлахаар ярьж байгаа юм билээ.

Гэтэл 100 хоногийн дотор яаралтай өмчилж авах гэж яараад байгаа юм уу гэж ойлголоо.

7