2014.06.13

Гандангийн айлуудыг нэг стандартад оруулна

Гандандэгчилэн хийд орчмын гэр хорооллын айлуудын дахин төлөвлөлийн шинэ хувилбарыг танилцууллаа.  

Аливаа улс орон өөрийн орны шинжийг агуулсан загвар хороололтой байдаг. Тиймээс манай улсын хувьд аялал жуучдын анхаарлыг татдаг Гандандэгчилэн хийд орчмыг тохижуулахаар олон жил ярьсан. Шинэ төлөвлөлтийг танилцуулах үеэр Нийслэл засаг дарга Э.Бат-Үүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг цаашид нь баримтлуулж ажил хэрэг болгох баталгаа юу болохыг асууж байлаа.

Үнэхээр ч тухайн газар хувь хүний өмч учир хэрхэн зохицож ажиллахыг шийдэх нь чухал юм. Бид нөхөн олговрыг өгөөд шууд чөлөөлөх арга хэмжээг авна гэдгийг ойлгуулах нь чухал хэмээн  хотын дарга хэлсэн юм.