Гэр хорооллын дахин төлөвлөлтийг аль ч засгийн үед халдашгүй хамгаалтанд авахыг хүслээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Энэхүү төсөлд шалгарсан 16 компанийн төлөөлөл дахин төлөвлөлтийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын явц болон тулгараад буй асуудлаа Нийслэлийн удирдлага болон холбогдох байгууллагад танилцууллаа.
Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн эсрэг бодолтой байгаад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэлээд бухимдалтай байлаа. Тэрээр "Засгийн газар гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд нэлээд хайнга байдлаар хандаад байна. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Яриад байгаа юмыг нь ч би сайн ойлгоогүй. Барилга хот байгуулалтын яам тааруухан мэдээлэл өгдгөөс Ерөнхий сайд буруу ойлголттой яваа бололтой. БХБЯ гэхэд өөрсдийн газар ажлаа идэвхтэй хөөцөлдөөд энэ төсөлд идэвхгүй хандаж байгаа. Ерөнхий сайдад очиж буруу мэдээллээ засч залруулаарай" гээд яамаа төлөөлж ирсэнд албан тушаалтанд үүрэг өглөө.
Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн эсрэг бодолтой байгаад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэлээд бухимдалтай байлаа. Тэрээр "Засгийн газар гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд нэлээд хайнга байдлаар хандаад байна. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Яриад байгаа юмыг нь ч би сайн ойлгоогүй.
Үүнээс гадна айл өрхүүдтэй газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрт сууж, хөрөнгө оруулалт хайж босгож байгаа төсөлд оролцогч аж ахуй нэгжүүдийн эр зоригийг үнэлж байгаа гэдгээ хэлж тэдэнд талархлаа илэрхийлсэн юм. Төсөлд хамрагдаж буй аж ахуй нэгжүүд газар чөлөөлөлтөө хийж барилгаа ч сүндэрлүүлж эхэлжээ.
Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны дахин төлөвлөлтийг гүйцэтэгж буй "Асар өргөө" ХХК-иар жишээ авъя. 15 га газрыг чөлөөлж 14 га-г барилгажуулна. Төслийн нийт санхүүжилт гэхэд 63,1 тэрбум. Зөвхөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулаад орхихгүй. Дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдаж буй ЧД-ийн 72, 49 дүгээр сургуулийн өргөтгөл, 83, 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барихаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд тус компанид хандсан талаар хурлын үеэр ярилаа. "Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийг өргөтгөх, дахин шинээр барих талбай байхгүй. Тийм учраас дахин төлөвлөлтөндөө нэгдсэн эмнэлэгийн байр шинээр барьж өгөөч" гэсэн хүсэлтийг тавьжээ.
Үүнийг нэмж оруулах шаардлага байгааг хэлж удирдах газрууд холбогдох шийдвэрээ гаргаж өгөх хүсэлтийг төслийн удирдагч нь хэлсэн юм.
"Жи Ди" ХХК гэхэд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу Ханын материал орчмыг цэгцлэх үүрэг авчээ. 705 айл өрх байгаагаас 93,9 хувь тус компанид итгэл хүлээлгэж. Сингапурын ONG&ONG компаниар зураг төслөө хийлгэж хамтарч ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 478 айлтай зөвшилцөж хоёр талын гэрээнд гарын үсэг зуржээ. 90 айл бичиг баримтын зөрчилтэй өмчлөлийн маргаантай байгааг бас хэлсэн. 53,6 га талбайд чөлөөлж орон сууцыг 19,72 га-д, олон нийтийн эзэмшлийн талбай 7,8 га, сургууль, цэцэрлэг 7,83 га, ногоон байгууламж 8,1, автозам 9,41 га-д гэхчлэн төлөвлөжээ. Дахин төлөвлөлтөд хамрагдаж буй байгууллагууд авто машины зогсоол, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайд харамын сэтгэлээр хандахгүй байгаа гэдгээ онцолж байсан.
Хамгийн гол нь дахин төлөвлөлт хийгээд дууссаны дараа хэрхэн хамгаалах вэ. Засаг солигдоод дараа, дараагийн авлигач дарга нар тэр зай талбайг шунаж хоёр, гурван давхраар нь барилгаа бариад эхлэхгүй гэх баталгаа байхгүй.
Харин үүний хариуд Нийслэлийн Засаг даргад нэгэн хүсэлтийг тавьсан юм. "Өнөөдөр монголд хаана ч байхгүй том талбайд бид дахин төлөвлөлт хийж орчны тохижилт, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, автомашины зогсоол хийхээр ажиллаж байна. Хамгийн гол нь дахин төлөвлөлт хийгээд дууссаны дараа хэрхэн хамгаалах вэ. Засаг солигдоод дараа, дараагийн авлигач дарга нар тэр зай талбайг шунаж хоёр, гурван давхраар нь барилгаа бариад эхлэхгүй гэх баталгаа байхгүй. Үнэн төрх л энэ. Иймд компаниудын хийсэн энэ байгууламжуудыг үеийн үед хэрхэн халдашгүй хамгаалалтанд авмаар байна" гэсэн саналыг тавьсан юм.
Э.Бат-Үүл даргын хувьд ч яах аргагүй зөв асуудал үүнд зохицуулалт хийх боломжийг хамтарч ярилцаад шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариултыг өгсөн юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж буй айл өрхийн түрүүч нь энэ оны дөрөвдүгээр улиралд орон сууцандаа орох юм байна. 2020 он хүртэл гэр хорооллыг дахин төлөвлөлтийн буянаар 100,000 айл өрхийг орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.