Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.12.09

Иргэдийн оролцоотойгоор гэр хороололд 130 гаруй дэд бүтцийн ажил хийгджээ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс Нийслэлийн хүн ам 2 дахин өссөн.

Нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдрах болж тэдний 20 орчим хувь нь амьжиргааны доод түвгинээс доогуур орлогтой гэсэн судалгаа гарсан. Тархай бутархай зах замбараагүй ямар ч төлөвлөлтгүй бий болсон гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулахаар НҮБ-аас сүүлийн 4 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлжээ.

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх ,Сонгино хайрхан гэсэн 4 дүүргийн 6 хороонд нийтийн үйлчилгээний зориулалттай 15 барилга босгож иргэдэд түрээслүүлсэнээс эхлээд олон ажлууд хийгджээ. Дэлгүүр, хоршоо, үсчинээс эхлээд үйлчилгээний орчин нөхцөл тааруухан гэр хорооллыг ийнхүү тохижуулах ажилд иргэдийн оролцоо ч бас багагүй байсныг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байсан юм. Нийтдээ иргэдийн оролцоотойгоор гэр хороололд 130 гаруй дэд бүтцийн ажил хийгдсэн байна.

Энэ төслийн үр дүнг ярилцахаар НҮБ-ийн төлөөлөгчид Турк улсын элчин сайдын яам ,Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид, НИТХ-ын тэргүүлэгчид болон Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нартай  дээд хэмжээний уулзалт хийсэн юм.

Гэр хорооллыг сайжруулах төслийн хүрээнд нэг дүүрэгт л гэхэд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөл хийгджээ. НҮБ-Хабитатаас хэрэгжүүлсэн энэ төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. 2009-2013 оны хооронд хэрэгжсэн төсөлд бараг 6 сая доллар зарцуулсан байна. Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.