Дөрвөн айлын газарт 16 давхар барилга барина
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн 12 байршилд эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Уг ажлын хүрээнд өчигдөр “Асар өргөө” компани Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны долдугаар хороололд барих барилгын шаваа тавилаа.
Тус компани Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 45.8 га буюу 750 өрхийг хамрах газарт гэр хорооллын дахин төлөвлөх ажлыг хариуцаж авсан бөгөөд эхний барилгынхаа суурийг тавьж буй нь энэ юм. Эхний ээлжинд дөрвөн айлыг нүүлгэж, газарт нь 16 давхар барилга барихаар болжээ. “Асар өргөө” компаниас тус айлуудын байрны түрээс болон бусад зардлыг нь гаргаж өгсөн гэнэ.
Тодруулбал, гэрээ хийн нүүсэн дөрвөн өрх тус бүрт 2.5 сая төгрөг өгчээ. Уг орон сууцыг ашиглалтад оруулсны дараа эдгээр дөрвөн айлыг оруулах юм байна. Гэр хорооллын төлөвлөлтөд газар нь багтсан айлууд нүүхээс өөр гарцгүй бөгөөд газраа мөнгөөр худалдах, байраар солих гэсэн хоёр саналыг тавьж байгаа гэж “ Асар өргөө” компанийн захирал Л. Ганхуяг ярилаа.
Барилга ирэх оны сүүлээр ашиглалтад орно
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн 12 байршилд эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
“Одоогоор газраа чөлөөлсөн дөрвөн айлын талбайд 16 давхар барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ барилгыг ирэх жилийн арванхоёрдугаар сард ашиглалт.ад оруулахаар гэрээ хийсэн. Барилга барих талбайд газар нь орсон айлуудтай гэрээ хийж нүүлгэх гэсээр байтал цаг хугацаа их алдсан. Ямар боловч газраа чөлөөлөөд эхэлчихсэн болохоор барилгын ажил хурдацтай явах байх.
Гэрээнд заасан хугацаандаа байраа ашиглалтад оруулна” гэж “Асар өргөө” компанийн төслийн менежер Ц.Ядамсүрэн хэллээ. Түүнчлэн шав тавих ёслолын үеэр НИТХ-ын дарга Д.Батгулга “Утаагүй. цэвэр тав тухтай орчинд амьдрах иргэдийнхээ төлөө хүчин зүтгэл гаргаж байгаа барилгын компаниуд болон бусад төсөл хэрэгжүүлэгчиддээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
Барилга барихыг эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа ч тэд удахгүй ухаарах байх гэдэгт' итгэж байна. Бид газрыг худалдаж авах, байраар солих гэсэн хоёр саналыг тавьж байгаа. Газраа чөлөөлөхгүй, мөн газраа их хэмжээний мөнгөөр худалдана гэсэн айлууд байгаа. Тиймээс бид аль болох эерэг талаас нь ярьж ойлгуулж байна” хэсэн юм.
Нүүхээс аргагүй хэмээн сүрдүүлж байна
Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж эхэлсэн ч газраа чөлөөлөхгүй, гомдолтой байгаа, газрынхаа үнэ хөлсөн дээр тохиролцохгүй иргэд олон байгаа гэнэ.
Тэдний нэг болох тус дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэн С.Пунсал “ Би энэ ажилд маш бухимдалтай хандаж байна. Анхнаасаа Э.Бат-Үүл дарга нэг метр квадрат газрыг сая төгрөгөөр үнэлж болно гэж байсан. Гэтэл одоо энэ компани нь хоёр зуун мянган төгрөгөөр худалдаж авна гэнэ.
“Аман хуур” киног үзсэн биздээ. Тийм юм болуузай” гэж хүртэл хэлсэн. Би нүүх бодолгүй байна”
Нүүхгүй байсан ч албан шаардлагаар нүүхээс аргагүй гэж сүрдүүлээд байна. Намайг “Аман хуур” киног үзсэн биздээ. Тийм юм болуузай” гэж хүртэл хэлсэн. Би нүүх бодолгүй байна” хэмээн бухимдалтай ярьж байсан юм. “ Нэг хашаанд байгаа олон айлын саналыг тус бүрчлэн асуухгүйгээр асуудлыг шийдэх гээд байгаад дургүй байна. Ямар хулгайч биш дээ. Нэг айлтай нь гэрээ хийсэн болоод л бусдыг нь хөөнө гэдэг шударга биш.
Тиймээс бид эсэргүүцээд байгаа юм. Энэ компанийн захиралтай уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Бидэнтэй уулзаж байгаагүй. Биднийг нэг тэрбум төгрөг нэхэж байна гэсэн худал цуурхал тараасан байсан” гэж мөн хорооны иргэн Ц.Гантулга хэлсэн юм. Энэ мэтчилэн дахин төлөвлөлтийн төслийг эсэргүүцэж, газраа чөлөөлөхөөс татгалзаж байгаа иргэд олон байгааг тэд онцоллоо.