2014.05.31
Шивээ овоод станц барих ажлыг сэргээхийг хүслээ
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна.
Манай улсын хувьд Шивээ овоод станц барих ажлыг сэргээхийг хүсч байгаагаа Хятадын талд илэрхийлсэн юм. Уг нь энэхүү ажлыг 2005 онд эхлүүлж байсан ч үл ойлголцож, монголын талаас санаачлагагүй ажиллажээ. Хэрвээ Шивээ овоод станц баригдсан бол эрчим хүч экспортлох боломжтой байх байсан гэв.