Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ
2014.05.29

Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31-нд дуусна.  Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 06 дугаар сарын 10-24-ныг хүртэл зохион байгуулах юм. Тиймээс энэ хугацаанд тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсрууллаа. 

www.smartcar.mn цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм

Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд  www.smartcar.mn цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм. Мөн та хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо энэхүү мэдээллийн системд хандан авч болох юм байна.  Мөн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар, автозам ашигласны хураамжийг заавал тухайн жилд тодорхой хугацаанд зохион байгуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар  татвар, хураамжаа төлж болно. Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ.