Шинэ технологи танилцуулав
NR glue бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа нь
2014.05.17

Шинэ технологи танилцуулав

2014 оны 5-р сарын 7-ны өдөр Улаанбаатраас 52 км зайд орших Тэрэлж, Налайхын зам дагуу байрлах “Цонжин болдог” цогцолборт Зам, тээврийн яам, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, “Наскон

групп” ХХК хамтран Авто замын суурь хийх нанотехнологи Дуосолид, асфальт болон цементбетон хучилтын засвар, арчилгааны NR glue бүтээгдэхүүнийг танилцуулах семинар боллоо.

Семинар онолын болон практик гэсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд, онолын сургалтанд суусан хүмүүс практик сургалт дээр зам дээр өөрсдөө NR glue бүтээгдэхүүнийг найруулж нөхөөс хийж үр дүнтэй нь танилцсан юм.