Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа
2014.05.17
Авто замын салбарт ажиллагсдын асуудлаар санал солилцов
Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаатай “Замын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн зөвлөх Стефен Дуггар, “Тони Блэйр Түншлэл” сангийн засгийн газрын зөвлөх Льюк Раффин нар уулзалджээ.
Тус уулзалтаар авто замын салбарт ажиллагсад, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэн дэмжих асуудлаар санал солилцсон байна.
Уулзалтанд “Замын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүний нөөцийн сургалт, хөгжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгмаа болон Холбооны гүйцэтгэх захирал А. Уранчимэг нар байлцлаа.