Ц.Даваасүрэн: Одоогоор өрийн дарамтад орох байдал алга
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт чуулганаар "Өрийн удирдлагын тухай хууль"-ийн талаар хэлэлцэхтэй холбоотойгоор мэдээлэл хийсэн билээ. "Өрийн удирдлагын тухай хууль" нь 2012 онд батлагдан мөрдөгдөж байгаа ч тус хуулиар зөвхөн хөнгөлттэй нөхцөлтэй зээл, буцалгүй тусламжийг авахад ашиглаж байсан юм. Тиймээс тус хуульд арилжааны нөхцөлтэйгөөр зээл авсан цагаас буцаан төлөх хүртэлх бүх харилцааг зохицуулахаар шинэчилсэн найруулга хийж буй. Энэ талаар Төсвийн байнын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
6-Өрийн удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодруулж өгнө үү?
-Өрийн удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн тодорхой зүйлүүдийг оруулах ёстой. Энэ хуулийг дутуу боловсруулсан гэж үзээд байнгын хорооноос ажлын хэсэг гарч байгаа. Уг ажлын хэсэг нь өрийн удирдлагын бүтэц, тогтлолцоо ямар байхыг авч үзнэ. Мөн зээлийг эрсдлээс хэрхэн хамгаалах талаас нь ярих юм. Түүнчлэн ямар түвшинд хүрэхээр өрийн дарамт гэж үзэх ёстой эсэхийг тодорхой болгохгүй бол үүгээр улс төр хийх нь элбэг болоод байна. Тиймээс эдгээрийг маш нарийн гаргах шалгуур үзүүлэлтийг оруулж байгаа.
6-Шалгуур үзүүлэлтийн тухайд...?
-Долоон шалгуур бий. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өрд харьцуулсан харьцаа, нийт өрд харьцуулсан харьцаа, Засгийн газрын өрийг харьцуулсан харьцаа, Хувийн хэвшилд оруулсан хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах, мөн энэ нийт өрүүдийг экспортод харьцуулсан харьцаа. Зээлийн үйлчилгээний төлбөр буюу зээлийн хүү болон үндсэн төлбөрийг Засгийн газрын орлого зарлагад харьцуулсан харьцаа, мөн экспортод харьцуулсан харьцаа гэсэн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Үүний гол сэрэмжлэх, тогтоож байх ёстой нь өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа. Энэ нь өрийн хэмжээгээ давбал сэрэмжилж эхлэх, харин эдгээрийн гурван үзүүлэлт нь муудвал өрийн дарамтад орсон гэж үзэх юм.
6-Чингис бондын эргэн төлөлт нь өрийн дарамтад орохгүй байхаар төлөгдөж чадах болов уу?
Сангийн яам нь олж авч чадахгүй, улс төлдөг буруу тогтолцоо 2000 оноос өмнө байсан. Үүн рүүгээ буцаад орж байна.
-Бидний хийж буй тооцоо судалгаагаар 2017, 2022 онд Чинис бондыг төлөхөд төсвийн орлогод харьцуулсан харьцаа муудах хандлага ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан шалгуурын хоёр үзүүлэлт муудахаар байгаа. Харин одоогоор өрийн дарамтад орох байдал алга. Гэхдээ бид зээл авахдаа тооцоотой байх. Зээлээ эргэн төлөх чадвартай төсөлд мөнгөө зарцуулах зарчимыг гол нь баримлах хэрэгтэй.
6-Чингис бондын хөрөнгийг хэр зүй зохистой бүтээн байгуулалтад зарцуулж байна гэж харж байна вэ?
-Ер нь бол Хөгжлийн банктай л уялдаатай байх ёстой. Учир нь энэ банкаар дамжуулж Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтэцийг санхүүжүүлэх хууль хийгдсэн. Энэ хүрээнд зээлээ эргэн төлөх нөхцлүүдийн анхаарах, эрсдлийн сан байгуулах асуудлаа шийдвэрлэх ёстой. Одоо санхүүжүүлж байгаа төслүүд дунд нийгмийн чанартай төсөл санхүүжигдэж байгаа. Тухайлбал, дэд бүтэцийн замууд байна. Энийг төсөв төлнө. Хувийн хэвшил өөрсдийнхөө авсныг төлдөг. Үүний хажуугаар яамдууд, агентлаг нь зээл аваад компаниудад тарааж өгөөд хаячихдаг.
Тэрийг нь Сангийн яам нь олж авч чадахгүй, улс төлдөг буруу тогтолцоо 2000 оноос өмнө байсан. Үүн рүүгээ буцаад орж байна. Энийг Өрийн удирдлагын хуулийн хүрээнд буцаагаад засах ёстой. Өөрөөр хэлбэл, аль ч улс оронд зээлийг Сангийн сайд нь авчирч тараагаад буцаан цуглуулж төлдөг. Тэр жишгээр л явах ёстой. Өрийн удирдлагын тухай хуулиар энэ мэт зүйлүүд цэгцэрээд явна. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яам бол бодлого төлөвлөдөг яам байх ёстой. Тэгтэл гудамж бариад, зам барилгад оролцоод явах нь өөрөө буруу тогтолцоо.