УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.05.19

Д.Зоригт: Цэгцтэй арга хэмжээ авч хурдан шийдэх шаардлагатай

“MNB телевизийн “Цаг үе, үзэл бодол” шууд нэвтрүүлгийн ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Д.Зоригт оролцлоо.

-          Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол баталсан. Тэгэхээр эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх түвшинд хүрсэн шалтгаанд таны үзэл бодлыг сонсмоор байна. Дотоодод бидэнд юу нүүрлэсэн юм бэ?

Баярлалаа. Дотоод шалтгаан нь өөрөөсөө, улс төрчдийн бий болгосон олон нөхцөл шалтгаан байна.  Эдийн засаг сайнгүй байна. Улс орны төлбөрийн тэнцэл, мөнгөн орлого бага,  улсын төсвийн орлого бидний хүлээж байснаас 80 хувийн л гүйцэтгэлтэй, 20 гаруй хувийн тасалдалтай явж байна. Энэ бүхэн хүндрэлийн нөхцөл, шалтгаан юм. Цэгцтэй арга хэмжээ авч хурдан шийдэхгүй бол цаашид хямрал руу орох эрсдэлтэй. Санхүүгийн хямрал, цаашлаад эдийн засгийн хямрал руу орох болно. Бид 2008, 2009 онд үүнийг туулсан. 

Аж ахуй нэгжийн идэвхижил сул,  бараа, бүтээгдэхүүний борлуулалт муу болоод ирэхээр зардлаа танах болно.

Энэ хямралыг бүгд санаж байгаа байх. Эдийн засаг хумигдаж, ДНБ-ий жилийн эдийн засгийн өсөлт -1.3-тай гарч байсан. Банк санхүүгийн сектор хямралд өртөж, чанаргүй зээлийн хувь нь 17, 18-д хүрч, олон арван  аж ахуй нэгж цомхотгол хийж, үндсэндээ 70, 80 мянган хүн ажилгүй болж байлаа.

-          Өнөөдөр олон аж ахуй нэгж үүд хаалгаа барьсан  тухай ярих болов?

Өнөөдөр үүний анхны шинж тэмдгүүд байна.  Үүнийг нуух хэрэггүй. Аж ахуй нэгжийн идэвхижил сул,  бараа, бүтээгдэхүүний борлуулалт муу болоод ирэхээр зардлаа танах болно. Зардлаа танахаар нэн  тэргүүнд хүнээ цомхотгож эхлэх жишээтэй. Ийм шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Энэ байдлаас үүдээд эдийн засгаа эрүүлжүүлэх, идэвжижүүлэх цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэж Засгийн газар их хурал дээрээ яриад гурван долоо хоног ажиллалаа. Засгийн газар, их хурлын байгууллагууд, олон арван экспертүүд, шинжээчид, энэ чиглэлийн олон байгууллагууд оролцож хийж байгаа.  26 заалттай төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө 100 хоногийн дотор үр дүнгээ өгчихгүй. Гэхдээ эхний шийдлийн хөрс суурь болно.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...